Солир дээрээс ус олджээ

Админ
2021/03/05

Эрдэмтэд анх удаа солир дээрээс усны ул мөр олсноо талаар Scientific Reports сэтгүүлд хэвлэгджээ. Японы сансрын судалгааны агентлаг анх удаа Итокава солир дээрээс дээж авах зорилгоор Хаяабуса хөлгийг илгээсэн. Хөлөг 2005 онд солир дээр газардаж, дээж авсан ч зарим шалтгаануудын улмаас 2011 он хүртэл дэлхий рүү буцаж чадаагүй байна.

Хөлөг дэлхий дээр эргэн ирснээс хойш хэдийн 10 жил өнгөрсөн ч солироос авчирсан дээжийг судлах шинжлэх ажлуудад цаг хугацаа их зарцуулагдсан аж. Судалгааны үр дүнгээс өдгөө олон нийтэд ил болж эхэлж байгаа юм. Эрдэмтэд хамгийн анх удаа солир дээрээс амьдралын ул мөр болон ус олсноо зарлажээ.

Судалгаагаа амжилттай гүйцэтгэсэн эрдэмтэд 2020 онд Хаяабуса 2 ажиллагааг эхлүүлж, Рюгу солироос дээж авчрахаар хөлөг илгээсэн байна.

Эх сурвалж: UNILA


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна