Кларесса Шилдс: Би бол бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй боксчин

Админ
2021/03/05

АНУ-ын мэргэжлийн боксын эмэгтэй тамирчин, олимпийн хоёр удаагийн аварга Кларесса Шилдс "Би бол бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй боксчин" хэмээн нэгэн ярилцлагандаа хэлжээ. Олимпийн наадмаас дараалан алтан медаль хүртсэн анхны Америк боксчин тэрбээр маргааш /2021.03.06/ Марье-Эве Дикайретэй "IBF" холбооны аваргын бүсний төлөө тулалдана.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би боксыг хобби гэж хардаггүй. Бокс бол миний карьер. Би өөрийгөө ямар агуу болохыг ярихад хүмүүс намайг дутуу үнэлдэг юм шиг мэдрэгдсэн. Гэхдээ би өөрийгөө агуу гэж хэлэхгүй юм бол хэн намайг агуу гэх юм бэ?. Зөвхөн агуу хүмүүс л бие биенээ таньдаг. Мухаммад Алиг хэн ч бүх цаг үеийн хамгийн агуу нь гэж дуудаж байгаагүй. Түүнийг их ярьдаг болохоор нь “Луисвилийн ам” л гэдэг байлаа. Харин одоо Мухаммад Али нэгт би хоёрт. Би бол бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй боксчин. Дэлхийн эрчүүдийн 98 хувь нь намайг дийлэхгүй” хэмээжээ.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна