Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Админ
2021/03/05

Кёкүшюүзан Д.Батбаяр түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Шалгалтын явцад ахмадын сувилал, цогцолборын төсөл танилцуулан их хэмжээний газар авсан ч төслийнхөө дагуу бус орон сууцны хороолол барьжээ. Ингээд зогсохгүй газраа авсныхаа дараа аж ахуйн нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлсэн байна. Тодруулбал, "Ногоон шүр", "Өлзийт голын эх" зэрэг компаниудаа найз Улсын заан Ч.Батзориг болон эхнэр охин дүүгийнхээ нэр байсан "Зэсэн тал" "Ногоон хана" зэрэг компаниудаа О.Пүрэв-Оч гэх хүнд шилжүүлсэн нь шалгалтын явцад ил болжээ.

 Уг хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан.

Мөн дээрх хууль бус үйлдлүүдийг нь Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх санал гаргаад байгаа аж. Харин прокурорууд дахин нэмж шалгах зүйл байгаа хэмээн хэргийг буцаажээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна