Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Хөшигтийн хөндийд байгуулсан шинэ нисэх буудал болон түүнийг дагаж хөгжих дагуул хотын бүтээн байгуулалтад манай улсын урдаа барьдаг олон компани гар бие оролцон ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих 100 гаруй мянган оршин суугчтай хотын хөгжлийг төлөвлөхдөө олон улсын жишигт нийцсэн, эко хот болгох алсын харааг баримталж буй юм. Энэ хүрээнд тэнд эхний ээлжинд 3400 айлын орон сууц барихаар болсон. Тодруулбал, уг орон сууцны хорооллууд нь эко смарт залуусын хотын бүтээн байгууллатын эхлэл болж буй юм. Энэ ажилд түүчээлэн “Модун Хаан” групп, “Газком” компани оролцохоор өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Санамж бичигт талууд залуусын гэх тодотголтой эко хотод агаарын бохирдолгүй бүс болгоход онцгой хувь нэмэр оруулж, технологийн хувьд утаа ялгаруулахгүй технологи ашиглан орон сууцны хотхон барьж нийлүүлэхээр тусгажээ.
“Газком” компанийн хувьд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын туршлагуудыг судлан, “Хийн шийдэл” төслөө 2018 онд эхлүүлж, ISO14001 стандартыг мөрдөж, аюулгүй ажиллагаа тал дээр дэлхийд тэргүүлж буй япон технологийг эх орондоо нутагшуулж чадсан компани юм. Энэ хүрээнд Хөшигтийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих дагуул хотын бүтээн байгуулалтад “Газком” компани агаар бохирдуулахгүй байх технологи болох хийн халаалтыг барилга байгууламжид суурилуулах юм.
Дагуул хотод цаашид шинэ жишиг болж хэвших энэ харицлагатай ажлыг “Модун Хаан” групп, “Газком” ХХК-тай хамтран хийх болсноороо давуу талтай болж байна.
Хөшигтийн хөндийн нисэх буудлыг түшиглэн байгуулагдах Ухаалаг “Аеросити” хотын тухайд нэмэлт мэдээлэл өгөхөд, Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих “нүүдэлчдийн хотын” концепц тус хотод тусгагджээ. Урьдчилсан тооцооллоор 32 их наяд төгрөгөөр тус хотыг байгуулна гэх мэдээллийг Барилга хот, байгуулалтын яамнаас өгч байсан. Үүнд цэвэрлэх байгууламж, дэд бүтэц, ус хангамж гэх мэт бүхий л асуудлууд нь орсон.
Энэ ажлуудын эхлэл болгож “Моодун Хаан” групп, “Газком” компани хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь цаг үеэ олсон, уг ажлыг хурдтай урагшлуулах алхам боллоо.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот (Аэросити)-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Засгийн газраас батлаад байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.19.224
Хятад биш монгол залуусаараа хийлгээрэй.
Хариулах202.179.24.243
Моодуун Хаан групп чинь нөгөө алдарт Дамбын Хишгээ гэдэг нөхрийн компани биш юм уу?
Хариулах111.199.63.243
hogiin hulgaich hichneen hun deeremdej baij iim hog duurgej yavaa boloo, 2 hulgaich taarchee, oros ni bas hulgaich baihaa
66.181.161.92
Сумяабазарын дүү Дамбын хишгээгийн банди нар хамтарахнээ амжилт гэедаа
Хариулах