С.Гантөр: Харцагуудын барилдаан хойшлогдоогүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ

Админ
2021/03/06

Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн тойргийн барилдаан энэ сарын 14-нд болохоор товлогдсон. Өнөөдөр өглөөнөөс нийгмийн сүлжээнд уг барилдаан цуцлагдсан талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл уг барилдаан хойшлогдоогүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

Энэ талаар Улсын ахлах бөх тайлбарлагч Санжаагийн Гантөр "Монголын Үндэсний бөхийн холбоо, “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн дагуу эхний ээлжинд харцага цолтой бөхчүүдийн барилдаан болно. Энэ сарын 8-аас эхлэн 25 дугаар суваг телевизээр реалити нэвтрүүлгүүд гарч эхэлнэ. Улмаар бөхчүүдийн тойргийн барилдаан энэ сарын 14-нд болно. Цахим орчинд энэ барилдаан цуцлагдсан гэх мэдээлэл гарч байгаа нь албан ёсных биш ташаа мэдээлэл. УОК-оос гаргасан дүрэм журмын дагуу бөхийн барилдаан товлогдсон хугацаандаа болно" гэлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна