2021 оны хавар зуны тренд

Админ
2021/03/10

Өнгөрсөн жил загварын салбарынхны хувьд нам гүм жил болж өнгөрлөө. Гэсэн ч хаврын улирлын тренд болох загваруудаа танилцуулсан билээ. Сүүлийн хэдэн fashion долоо хоногуудад сул пиджак, тод шар цүнх, мэдээж бидний хэзээний мэдэх амны хаалт зонхилж байна. Ингээд хаврын улиралд тренд болох эдгээр хувцаснуудыг шүүгээндээ нэмээрэй.


Томдсон, сул загварын хүрэм

1980-аад оныг санагдуулах энэхүү гадуур хувцас, өргөн мөртэйгөөс гадна чиний бэлхүүсийг нарийхан, хөлийг чинь урт харагдуулна. Мөн орчин үеийн хэв маягтай шулуун өмд эсвэл савхин шорттой хослуулан өмсч болох юм. Энэ загварт түлхүү цэнхэр, цайвар өнгийг нийцүүлж өгөх хэрэгтэй. Илүү загварлаг болгохыг хүсвэл бүс бүслээрэй.


Амны хаалт

Мэдээж сүүлийн нэг жил бид амны хаалттай найзалж ирлээ. Тэгвэл тэр хаалтыг ч өөрийн өмссөн хувцастайгаа тохируулж болно. Та чөлөөтэй амьсгалахын хүсвэл торгомсог даавууг сонгоорой. Харин гоёмсог чамин зүйлд дуртай бол гоёл чимэглэл, хээ хуаран  материалтайг хэрэглэхийг зөвлөе.


Толгойн алчуур

Тавь, жараад онд тренд болж байсан, энэ дэгжин загварын чиг хандлага эргэн ирлээ. Толгойн алчуур үсийг чинь хамгаалаад зогсохгүй хувцаслалттай чинь төгс төгөлдөр зохицно.  Цэцгэн хээтэй эсвэл нарийн судалтай торгомсог загвараас сонголтоо хийгээрэй. Эрүүнийхээ доор даавуугаа сул зангидаж эсвэл толгойнхоо ар талд унжуулж загварчил. Мөн хүзүүндээ ороож, цүнхнээсээ унжуулсан ч болно.


Зөөлөн өнгө

Энэ жил давамгайлах бас нэг хандлага бол цайвар, зөөлөн өнгө байна. Эдгээр өнгө нь зуны хамгийн тохиромжтой сонголт бөгөөд бүх төрлийн арьсны өнгөнд тохирдог. Сэрүүнийг санагдуулам цайвар ногоон өнгийн костюм эсвэл лаванда цэцгийн зөөлөн өнгөтэй big size цувнаас сонгоорой. Энэ загвар ирэх улирлын хамгийн гоёмсог хэв маягийн нэг хэвээр байх болно.


Шар өнгийн гар цүнх

 Энэ улиралд шар цүнхтэй найзлаарай. Урин дулааныг илтгэх тод шар өнгийн цүнх  хувцаслалтыг чинь чимнэ гэдэгт итгэлтэй байна. Гэрээсээ гарахдаа шар цүнхээ шүүрээд гарахаа мартуузай.


Хээтэй цув

Хаврын улиралд өмсөх гол хувцасны нэг бол цув. Хар эсвэл хүрэн цамцтай гайхалтай тохирдог. Эсвэл тод өнгийн  элдэв чамин хээ хуартай цув сонговол илүү загварлаг харагдана. Цув нь  ямар ч биеийн галбирт зохицдог.


Түрийтэй цагаан гутал

Жараад оны үед загвар болж байсан урт, цагаан түрийт. Энэхүү загвар хувцаслалтыг чинь гоёмсог харагдуулна гэдэгт итгэлтэй байна. Үүнийг хээтэй мини даашинз, юбка, эсвэл хослолтой тохируулан өмсөөрэй. Та тачаангуй мэдрэмжтэй харагдана.

 

 

 


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна