Шилдэг 10 солонгос хоолны жор

Админ
2021/03/10

Шилдэг 10 Солонгос хоолны жорыг хүргэж байна.

1.Чихэрлэг соустай тахианы мах

Орц:

- Тахианы мах – 500гр
- Өндөг – 1 ширхэг
- Ногоон чинжүү – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
- Сонгино – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
- Лууван – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
- Соус: Крахмал – 3 хоолны халбага
- Сое соус – 2 хоолны халбага
- Кетчуп – 1 1/2 хоолны халбага
- Венегар – 1/2 хоолны халбага
- Гүнжидийн тос – 1/2 цайны халбага
- Сахар – 2 хоолны халбага
- Ус – 200гр


Хийх арга:

  •  Тахианы махаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой/ Махан дээрээ нэг ширхэг өндөг хийж сайтар хутгана. Тахианы махаа нэг бүрчлэн гуриланд өнхрүүлж тосонд шарна.
  •  Сонгино, чинжүү, лууван зэргээ адил хэлбэрээр хэрчинэ. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой /
  • Соусаа бэлтгэхдээ дээрхи крахмал, сое соус, кетчуп, венегар, гүнжидйн тос, сахар, ус зэргээ холино.
  • Бага зэрэг тос хийж хайруулын тавгаа халаагаад сонгино, лууван, чинжүүгээ 4-5 минут орчим хуураад соусаа хийж дахин нэг минут орчим хуурна. Ингээд шарсан тахианы махаа нэмж галаа унтраана. Хачирт нь та юу хэрэглэхээ өөрөө сонгоорой. /Амталсан будаа, помидортой шарсан өндөг шинэхэн ногооны салад, шарсан төмс гээд юу ч байж болно/

2.Тагтуритан

Орц:
1. Тахиа (1 ш)
2. Төмс (3 ш)
3. Лууван (1 том)
4. Бөөрөнхий сонгино (1 ш)
5. Ногоон сонгино (1 ш)
6. Сармис (2 хумс) бяцална
7. Элсэн чихэр (3 ц/х)
8. Гүчү Жан
9. Улаан перц

Хийх арга:
Тахианы махаа том хэмжээтэй хэрчнэ. Төмс луувангаа ижил хэмжээтэй хэрчээд таван минут буцалгана. Дараа нь сонгино, сармис, гүчүжан, гучигару, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга. Шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэмж хийгээрэй. 

3.Гахайн махан хуурга

Гахайн махан хуурга гэдэг нь гахайн хүзүүний махыг нимгэн хэрчиж цагаан гааны шүүс бага зэрэг хийгээд гүчүжангаар амтлан шарсан хоол юм.

Гахайны маханд орших В1 амин дэм нь үхрийн махнаас 8-10 дахин их байдаг ба, шингэц нь 96хувь байдаг тул  солонгос хүмүүст маш тохирсон хоол гэж үздэг байна.
Хийх арга:
Гахайн махаа жижигхэн хэрчээд өмнө хойно нь чихэр, гучүжан, цуу, гучүкару, ногоон сонгино, сармис, цагаан гааг хэрчин перц, давс, гүнжидийн тос хийж гүчүжангаар амтална. Хэрчсэн гахайн махтайгаа жигд хольж амтлагчаа маханд шингэтэл уусгаж өгнө. Халсан хайруулын тавган дээр амталсан гахайн махаа хийж шарна. Мөн шарахдаа таглаагаар таглаж болохгүй ба ингэснээр мах болон ногооний үнэр илүү сайхан болно.
Гучүжангаар амталсан амтлагчинд нь цуу бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Мөн өөх ихтэй мах хэрэглэгдэх учир гүнжидийн тос маш бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Хүчтэй галаар шарвал гаднах хэсэг нь түлэгдэж, доторхи хэсэг нь болохгүй байх тохиолдолд их байдаг учир зөөлөн гал дээр шарна. 

4.Догбуги

Орц:
-Каре дог  350гр
-лууван 20гр
-бөөрөнхий сонгино 80гр
-нитари мөөг 100 гр
-үхрийн мах 100 гр
-дэвтээсэн пюүги мөөг 70гр
-сүгжү 50гр
-өндөг 1ш
-бага зэрэг хушны самар
-ясны шөл 1 аяга
-Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага
-Амтлагч бэлдэх материал: цуу, сахар, гүнжидтэй давс , чамкрым бага зэрэг,
-Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал: давс 1/2 халбаг, бяцалсан сармис 1 халбага, цуу 1/2 халбага, чамкрым 1/2 халбага, гүнжидтэй давс 1/2 халбага
-Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал: цуу, чамкрым, бяцалсан сармис, сахар, гүнжидтэй давс 1/2 халбага, перц баг зэрэг орно.

Хийх арга:

  •  Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосоныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчиндаа хийж холино.
  • Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна.
  • Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчинд хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.
  • Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндэсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчинд хийж амталсаны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.
  • Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулны тавганд чамкрым хийсэний дараа Доггоо хийнэ.
  • Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.
  • Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсэний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.

5.Галби Жим 

Орц:
-үхрийн хавирга 500-600 гр
-ус 4 цайны аяга
-сонгино 2-3 ширхэг
-сармис 3-4 хумс
-ногоон сонгино 50-60 гр
-алимны цуу 1/4 цайны аяга
-элсэн чихэр 3 хоолны халбага
-гүнжидийн үр 2 хоолны халбага
-нунтаг сармис цайны халбага
-лууван 2 ширхэг
-цагаан лууван 2 ширхэг
-төмс 3 ширхэг
-улаан чавга 50-60 гр
-сое соус 1/2 цайны аяга
-зөгийн бал 2 хоолны халбага
-хар перц 1/2 цайны халбага
-хар мөөг 40-50 гр

Хийх арга:

  • Өөх багатай /өөхгүй байж болно/ үхрийн хавиргыг жижиглэн бэлтгэнэ. Ингээд хүйтэн усанд дор хаяж 30 минут сойно. Ингэснээр чанах үед махны илүүдэл цус, нөж ялгарах нь бага байдаг. Ингээд махыг хүйтэн уснаас сайтар шүүж гаргана.
  • Махаа тогоонд хийж дээрээс нь дөрвөн цайны аяга ус хийгээд хальсалсан сонгино, сармисыг бүхлээр нь мөн ногоон сонгино, цагаан гааг хийнэ. Таглаж тавиад зөөлөн гал дээр буцалгана.
  • Буцлах явцад шөлөн дээр хөвж гарч ирсэн өөх тос, шүүрсэн тосыг шүүж ялгаж аваарай. Ингээд галын хэмийг багасгаж 30 минут зөөлөн буцалгасны дараа хавирга, бусад ногоогоо шүүж аван шөлийг сэрүүн газар тавьж хөргөөнө.
  • Хавиргыг амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага зөгийн бал, 1/4 цайны аяга алимны цуу /будааны цуу байж болно/, 2 хоолны халбага гүнжидийн тос, 1/2 үрж жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага үрж жижиглэсэн эсвэл нунтаг сармис, 1/2 цайны халбага хар перц, 1 цайны халбага нунтаг цагаан гаа эсвэл цэвэр алим/жүржийн шүүсийг хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холино. Ингээд түр амраагаарай.
  • Энэ хооройнд лууван, цагаан лууван, төмс, мөөг, улаан чавга зэргийг угааж хальслаж бэлтгээрэй. Ногоог том томоор хэрчих хэрэгтэй. Учир нь жижиг хэрчвэл чанах явцад нялцайх талтай.
  • Ингээд амталсан хавирган дээрээ бэлтгэсэн ногоонуудаа хийж 2-2,5 цайны аяга хавирганы шөл хийж таглаад буцалгана. Дараа нь галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр үе үе хутган 30 минут орчим буцалгана.
  • Шөл ширгэж сүмс болон өтгөрч үхрийн мах зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Ингээд хэрчсэн ногоог сонгино, гүнжидийн үрийг цацаж холиод бэлэн болгоно.

6.Галбитанг - Үхрийн богино хавиргатай шөл

Үхрийн богино хавиргтай амтлаж чанасан галбитанг шөлийг гэртээ өөрийн гараар хийж сураарай. Энэхүү шөл нь хөлс асгаруулан, ядаргаа тайлна.

  • Үхрийн богино хавиргатай махыг хүйтэн усанд 2-3 удаа угааж цэвэрлэнэ. Ингэснээр махны цус болон элдэв бохирдлыг цэвэрлэнэ. Хавиргыг усанд хийж 10 минут буцалгана. 
  • Үүний дараа хавиргыг шөлнөөс гаргаж цэвэр усаар сайтар зайлж угаана. Хавирга, сонгино, улаан лууванг хольж дээр нь 12 аяга ус хийнэ. Сонгино, улаан луувангаа угааж цэвэрлээд бүтнээр нь хийнэ. 
  • Ийнхүү дунд зэргийн гал дээр нэг цаг буцалгаад зөөлөн гал дээр дахин 30-40 минут буцалган шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар шүүж авч хаяарай.
  • Үүний дараа үхрийн хавирга чанасан шөлнөөс өөр саванд тасдан авч пүнтүүз гоймонг зөөлөртөл нь чанаж болгоно. Чанахдаа сармисыг жижиглэн хэрчиж шөлөнд хийж амтлана.
  • 2-3 ширхэг өндөгний шарыг ялган авч миксэрдээд 1-2 чимх давсаар амтлан тослож халаасан хайруулын тавганд жигд гоожуулан хийнэ. Зөөлөн гал дээр тал талаас нь нэг минут орчим хайрна
  • Үүний дараа хайруулын тавагнаас гаргаж хөргөөд урт нарийн болгон хэрчинэ. Чанасан хавирга, сонгино, улаан лууванг шөлнөөс нь шүүж гаргана. Сонгиныг хаяж, улаан лууванг хазах хэмжээгээр хэрчээд хавиргатай холиод халуун чинжүү, ногоон сонгино, сой соус, 2 цайны халбага ургамлын тосоор сайтар амтлаж хутгана.
  • Ингээд пүнтүүзтэй шөл болон шүүж тависан шөлийг махан дээр хийж зөөлөн буцалгана.

7.Амтат мөөгтэй юуцай

Орц:
-Амтат бор мөөг
-Юуцай
-Саримс
-Oyster sauce / Хясааны соус
-Ургамлын тос

Хийх арга:

  • Монгол нарийн ногоонууд гараад сайхан байна шүү. Монгол юуцай салаагаараа шороо ихтэй байдаг тул 1, 1-ээр нь салгаж гүйцэт сайн угаагаарай.
  • Буцалж буй халуун усанд давс хийгээд угааж цэвэрлэсэн юуцайгаа хийж 2-3 минут буцалгалгүй сайтар хутгаад шүүж авна. Хэт нялбайтал нь болгохгүйг анхаараарай.
  • Хайруулын тавгаа халаагаад ургамлын тосоо хийгээд мөөг болон бяцалсан саримс хийж хуурна.
  • Хуурч буй мөөгөн дээрээ oyster соус болон бага зэрэг ус хийж мөөгөө болтол жигнэнэ. Крахмал, давс хийх шаардлаггүй. Oyster соус өөрөө өтгөн соустай болгоно.
  • Юуцайгаа өөрсдийн хүссэнээр таваглаад дээр нь соустай мөөгөө асгаад л бэлэн боллоо. 

 8.Кимчитэй гоймон

Орц:
-Бэлэн гоймон 2 ширхэг
-Ус 3 цайны аяга
-Кимчи 1/2-1 цайны аяга
-Давс 1/4-1/2 цайны халбага
-Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
-Гүнжидийн тос 1 цайны халбага
-Цагаан будааны цуу 1 цайны халбага
-сой соус 1 цайны халбага
-Паприка 1 цайны халбага
-Дүпү 50-60 гр

ХИЙХ АРГА:

  • Төмөр тогоонд гурван цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
  • Шөл халаад эхлэмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцласны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгана.
  • Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амтлаж болно шүү.
  • Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амтлаж болно гэдгийг санаарай.

9.Чап Чаей

Орц:
-гүнжидийн тос 2-3 хоолны халбага
-пүгтүүз гоймон 350-400 гр
-лууван 2 ширхэг
-хулуу 1-2 ширхэг
-сонгино 1-2 ширхэг
-сармис 3-4 хумс
-хар мөөг 70-80 гр
-цагаан будааны цуу 2 хоолны халбага
-бууцай 2 хоолны халбага
-давс 1/2-1 цайны халбага
-жан 2 хоолны халбага
-элсэн чихэр 1 цайны халбага

Хийх арга:

  • Уг хоолыг хийх зориулалтын солонгос пүнтүүз гоймон байдаг ба хэрвээ танд олдохгүй бол энгийн пүнтүүз гоймон хэрэглэж болно.
  • Ингээд дээрх гоймонгоо буцалсан халуун усанд 5 минут буцалган, шүүж гаргаад хүйтэн усанд сойно. Дахин сайтар шүүж аваарай. Үүний дараа гоймонг бага зэрэг гүнжидийн тос эсвэл олив, ургамлын тосоор тослно. Ингэснээр гоймон хоорондоо наалддаггүй.
  • Лууван, мөөг, хулуу, сонгино, ногоон сонгино, сармисыг урт нарийн хэрчинэ. Хэрвээ хатаасан мөөг хэрэглэх гэж байгаа бол халуун усанд 15 минут буцалгаж шүүж хэрэглээрэй
  • Ингээд хайруулын тавганд гүнжидийн тос эсвэл олив/ ургамлын тос хийж халаагаад сонгино, сармис, лууванг хийж 3-4 минут хуурна.
  • Дараа нь мөөг, ногоон сонгино, хулууг хийж зөөлөртөл нь хольж хуурна.
  • Ингээд бууцай, жан /сой соус/, будааны цуу /алимны цуу болно/, элсэн чихэр, багахан тос хийж 2-3 минут зөөлөн гал дээр хуурна.

10.Бибимбап

Орц:
-цагаан будаа 150-200 гр
-үхрийн мах 120-140 гр
-спинач 70-80 гр
-лууван 1 ширхэг
-хулуу 1 ширхэг
-хар мөөг 60-70 гр
-өндөг 1-2 ширхэг
-буурцагны соёолж 50-70 гр
-элсэн чихэр 1-2 хоолны халбага
-гүнжидийн тос 1-2 хоолны халбага
-гүнжидийн үр 1-2 хоолны халбага
-нунтагласан сармис 2 хоолны халбага
-цуу 1 хоолны халбага
-халуун чинжүү 2 хоолны халбага
-давс 1-2 цайны халбага
-хар перц 1/2-1 цайны халбага
-сое соус 1-2 хоолны халбага
-ургамлын тос 1 хоолны халбага

Хийх арга:

  • Цагаан будаагаа агшаана. Агшаахдаа давс, тос хийж амтлаж агшаагаарай. Мөн цагаан будааны оронд эрүүл мэндээ бодоод гурвалжин будаа, хөц будаа ч агшааж хэрэглэж болно шүү.
  • 1 хоолны халбага сой соус, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 цайны халбага бор сахар, 1/4 цайны халбага сармисыг хийж сайтар холисоны дараа жижиглэн хэрчсэн үхрийн махаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд бусад ногоогоо бэлтгээрэй. Мах бэлэн болсны дараа 1 хоолны халбага ургамлын тосонд махыг хуурна. Хуурахдаа давсаар амтлаарай.
  • Ингээд спинач буюу бууцайн навчаа амтлая. Ингэхийн тулд 2-3 чимх давс, 1/4 цайны халбага сой соус, 1/2 цайны халбага нунтаг сармис эсвэл үрж жижиглэсэн сармис, 1/2 цайны халбага гүнжидийн тос, жижиглэн хэржсэн ногоон сонгино, 1/2 цайны халбага гүнжидийн үр, 1 чимх хар перц хийж амтлаад гараараа сайтар базаж холиорой.
  • Луувангаа угааж халислаад урт нарийн хэрчээд бага зэрэг гүнжидийн тосонд /өөр тос байж болно/ зөөлөн гал дээр хайрна. Лууванг зөөлөн болтол хуурч хайрах ба хэт их шарж болохгүй мөн бага зэрэг давс, хар перц зэргээр амтлана.
  • Хулуугаа мөн адил угаагаад луувангын мөөгтэйгөө хамт хуурна.
  • Өндгөө шарахдаа өндөгний шарыг дутуу шараарай. Харин буурцагны соёолжыг буцалж буй халуун усанд хийгээд 5 минут буцалгах ба 1/4 цайны халбага давс хийгэтрэй. Үүний дараа уснаас гаргаж хүйтэн усанд сойно.
  • Ингээд бибимбап сүмс бэлтгэхдээ 1 хоолны халбага ус, 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 хоолны халбага гүнжидийн үр, 1 цайны халбага сармис, 1 цайны халбага цуу хийж сайтар хутгаад бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл гочужанг буюу солонгос халуун амтлагчаас 1-2 хоолны халбага хийгээрэй. Эсвэл энгийн халуун чинжүү хийж болно.
  • Бэлэн болсон будаагаа савны ёроолд хийгээд амтлаж хуурч бэлтгэсэн ногоонууд болон махыг тойруулан зэрэгцүүлж өрнө. Гол хэсэгт шарсан өндгөө тавиарай. Ингээд амтат бибимбап бэлэн болно.

10
64
2
1
1
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна