“The Penthouse” цувралын сонирхолтой баримтууд

Админ
2021/03/12

Үзэгчдийн дунд шуугиан тариад буй “The Penthouse: War in Life” цуврал киноны бидний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.9/10

Киноны үнэлгээ /AsianWiki/: 87%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны аравдугаар сарын 26

Нийт ангийн тоо: 21

Үйл явдал: БНСУ-ын хамгийн баян, дээд зэрэглэлийн хүмүүс амьдардаг 100 давхар бүхий пентхаус барилгад Min Seol Ah хэмээх охин нас барна. Түүнийг хэн хөнөөсөн нь мэдэгдэхгүй байсан тул элдэв цуу ярианаас эмээсэн хэсэг бүлэг оршин суугчид нийлж түүний цогцсыг зөөн, амиа хорлосон мэт харагдуулах гэж хичээнэ. Гэвч Min Seol Ah охиныг пентхауст алуулж байхыг харсан гэрч гарч ирэх ба түүний хувьд Min Seol Ah маш чухал хүн байлаа. Ийнхүү эрх мэдэл, нэр хүндээ авч үлдэх гэсэн оршин суугчдад төсөөлөөгүй үйл явдлууд тохиолдож эхэлнэ.

Мөн энэхүү цуврал нь өшөө авалт, санаанд оромгүй үйл явдлуудаараа үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа билээ. Харин цувралын зохиолыг бид бүгдийн сайн мэдэх “Эхнэрийн урхи” киноны зохиолч Kim Sun Oh бичжээ.

Гол дүрийн жүжигчид:

“Dream High” цуврал дээр сайхан сэтгэлтэй, гэнэн багшийн дүрд тоглосон жүжигчин Uhm Ki Joon-ы эрс өөрчлөлт үзэгчдийг гайхшруулжээ. Учир нь тэрээр энэхүү цувралд мөнгө, эрх мэдэлтэйн сацуу хорон санаатай Joo Dan Tae залуугийн дүрийг чадварлагаар бүтээсэн аж.

Lee Ji Ah:

Кинонд Shim Su Ryeon-ы дүрийг бүтээсэн жүжигчин Lee Ji Ah-гийн хувийн амьдрал тус киноны үйл явдлаас ч илүү адармаатай гэнэ. Тэрбээр маш чинээлэг айлын охин ба 1997 онд тухайн үедээ БНСУ-ын хөгжмийн зах зээлийг эзэгнэж байсан Seo Tai Ji-тай нууцаар гэрлэж байжээ. Мөн гэрлэлтээ батлуулах үедээ дөнгөж 19 настай байсан бөгөөд 2006 онд хосууд албан ёсоор салжээ. Гэвч энэ тухай 2011 онд хүртэл хэн ч мэдээгүй байсан ба Lee Ji Ah-г алдарт жүжигчин Jung Woo Sung-тай болздог байхад мэдээлэл цацагдаж байв. Энэхүү мэдээний дараа тэд мөн л хоёр тийш болсон гэдэг.

 “The Penthouse: War in Life” цувралын эхний анги 8.2 хувийн үзүүлэлттэй байсан бол 18-р ангийн үзүүлэлт 25.7 хүртэл өсөж, SBS телевизийн сувгийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэгээр тодроод байгаа билээ.


47
61
12
30
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна