Дэлхий даяар шинээр мэндэлсэн ихрүүдийн тоо өсжээ

Админ
2021/03/15

М.ХҮСЛЭН

Судлаачид шинээр төрсөн ихрүүдийн тоо өмнөхөөс өсөж, уг үзүүлэлт урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн тухай ВВС агентлаг мэдээлэв. Жил бүр дэлхийд 1.6 сая орчим ихэр хүүхэд мэндэлдэг байна. Энэ нь шинээр мэндэлсэн 42 дахь хүүхэд бүрийн нэг ихэр гэсэн үг аж. Төрөлт удааширч, эмчилгээний аргыг хэрэглэснээс болж ихрүүдийн төрөлт 1980-аад оноос хойш гуравны нэгээр нэмэгджээ.

“Human Reproduction” сэтгүүлд нийтлэгдсэн дэлхийн тоймд дурдсанаар, сүүлийн 30 жилд ихрүүдийн төрөлт Азид 32, Хойм Америкт 71 хувь хүртэл өссөнөөр ийнхүү өндөр үзүүлэлттэй гарчээ. Судлаачид 2010-2015 оны хооронд дэлхийн 165 оронд шинээр мэндэлсэн хүүхдийн талаар мэдээлэл цуглуулж, 1980-1985 онтой харьцуулсан байна


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна