Монгол Хятадаас өөр...

Админ
2021/03/16

З.УРСГАЛ

Нэгэнтээ Шведээс ирсэн найз маань, “Хятад, Өвөрмонголд том том чулуун хөшөө олноор нь барьсныг зах зухаас нь өөрийн биеэр очиж, үзсэн. Гэхдээ Өвөрмонголд МОНГОЛ гэж ялгарах юм цөөрсөн юм билээ. Тийм ч учраас том хөшөө, чулуун баримал босгож, хиймэл байгууламж барьж, жуулчдыг татахыг хичээдэг. Магадгүй тэр нь хятадуудад сонирхолтой санагддаг байж болох ч япон юм уу, барууны жуулчид, хятадууд ямар том барилга барьдаг барилгачид вэ гэж гайхахаас биш Монголын түүхийн өв соёл гэж харахгүй. Монгол бол өөр” гэж хэлснийг саналаа.

 Үнэндээ Төв Азийн төвд байдаг буган чулууны дийлэнх нь, эртний хүн гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Их Монголын Хархорин хотын туурь Монголд байна. Бидний жуулчдыг татах гол зүйл онгон байгаль юм. Гэтэл өнөө үзэмжит газартаа тулгаад жуулчны баазууд бариад байгалийн үзэмжийг бетон барилга, хурц өнгө, будгаар дарчихдаг.Захын жишээ, ногоон тал дээр тогтсон байгаль эхийн суут бүтээл болох Тайхар чулууг тойруулаад бетон цутгачихсан чинь аймгийн төвийн төв талбай шиг болчихсон байна лээ. Бид аялал жуулчлалаас мөнгө олж, төсөвдөө нэмэр болох гэж байгаа бол наад зах нь хосгүй үнэт түүхийн биет өв соёлоо хамгаалж, хадгалахад зарцуулах мөнгөгүй гэдэг хэрнээ түүхийн дурсгалтай зүйл барина гээд ногоон тал дээр тоосго өрж, цагаан эмульсээр будсан юманд мөнгө зарцуулдаг гажуудлаасаа салмаар байна. Басхүү төрийн мөнгөөр түүхэн байгууламж барих гэж байгаа бол хосгүй үнэ цэнтэй хэрнээ хаягдчихсан биет өвөө ( буган хөшөө, хадны сүг зураг) хадгалъя, хамгаалъя сэргээе.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна