​Цагаан хоолтон одууд

Админ
2021/03/19

Өнөө үед хүмүүс эрүүл амьдралыг эрхэмлэх болжээ. Тэд Хүрээлэн буй орчин, ан амьтан, байгальд санаа зовж, ургамлын гаралтай хоолны дэглэм барих болсон байна. Ялангуяа дэлхийн алдартай одууд Веган хооллолтыг сонгож эхэлсэн юм. Мөн яагаад цагаан хоолтон болсон тухайгаа феннүүдтэйгээ хуваалцсаар байгаа аж. Веган болох нь маш их тэвчээр, сахилга бат шаардсан шийдвэр билээ. Үүнд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй бөгөөд махнаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүн болон зөгийн бал зэргийг хэрэглэдэг байна. 

1.Билли Эйлиш

Билли Эйлиш багаасаа веган хоолтон байсан юм. Тэрбээр веганизмыг сурталчидаг бөгөөд цахим хуудсаараа дамжуулан фенүүддээ “ би амьтанд хайртай тул тэднийг ганцааранг нь үлдээхийг хүсдэггүй учраас веган болсон гэж” тайлбарлаж байжээ.  

2.Эванна Линч

Харри Поттер киноны жүжигчин, "Веган" подкастын хөтлөгч Эванна Линч “Веган байх нь үргэлж түүний мөн чанар байсан” гэжээ. Жүжигчин бүсгүй 11 настайдаа амьтны мах идэхээ больжээ. Мөн өндөг, сүү үйлдвэрлэх үйл явцад гардаг хүчирхийлэлийн видеог үзснээс хойш веган болохоор шийдсэн байна.

3.Сиа Фурлер

Австралийн алдарт дуучин Сиа 2014 онд веган хоолны газрын эзэн түүнийг өөрийн ресторанд зочлохыг урих үеэр өөрийгөө веган хоолтон гэдгээ твиттертээ дэлгэж байжээ.  Тэрбээр олон жилийн турш цагаан хоолны дэглэм барьж байсан бөгөөд урьд нь амьтдын эрхийг хамгаалах байгууллагатай нэгдэж, орон гэргүй амьтдад туслах сайн үйлсийн аян өрнүүлж байсан байна.

4.Тоби Магиур 

Хүн аалз киноны од Тоби Магуир 2009 оноос хойш веган хоолоор хооллож байгаа аж. Тэрбээр “Надад мах идэх хүсэл хэзээ ч байгаагүй. Мөн цаашид ч тийм байх болно” гэдгээ Parade сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

5. Маделейн Петч 

Петч төрснөөсөө хойш цагаан хоолтон байсан юм. Тэрбээр Ривердейл киноны гол дүрийн жүжигчин бөгөөд түүний гэр бүл нь ч веган хоолтон юм. Тэд өөрсдийн цэцэрлэгт ногоо, жимс тарьж хооллож ирсэн байна. Мөн феннүүддээ веган байх нь ямар эерэг сайхан зүйл болохыг түгээх дуртай нэгэн гэнэ. 

 6. Майли Сайрус

Тэрбээр 2017 оноос хойш албан ёсоор цагаан хоолтон болж махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэдгээ зарласан юм. Мөн бусад хүмүүсийг ч цагаан хоол хэрэглэж, амьтдыг хайрлахыг идэвхтэй уриалдаг нэгэн билээ.

7.Бейонсе

Америкийн алдарт дуучин Бейонсе томоохон тоглолт болон тайзан дээр гаргахынхаа өмнөх хоногуудад, бараг сарын өмнөөс цагаан хоолоор жин барьдаг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Түүнчлэн 2018 оны 3-р сард өөрийн Инстаграм дээрээ нэгэн пост оруулсан бөгөөд Кочеллагийн тайз дээр гарахад 44 хоног үлдлээ хэмээн авакодатай талхны зураг нийтэлж байжээ.

8.Ариана Гранде

Поп од бүсгүй маань 2014 онд “The Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагад “Би хүмүүст хайртайгаасаа илүү амьтдад хайртай" гэдгээ хэлж байжээ. Мөн өөрийн хооллох зуршлаа ч веган болгож сольсон байна. 

9.Зак Эпрон

Алдарт жүжигчин залуу Зак 2018 оноос хойш дандаа цагаан хоол хэрэглэх туршилт хийж үзэж байгаа гэсэн бөгөөд ингэснээр бие нь үнэхээр эрүүлжиж, бодисын солилцоогоо сайн явуулж, нойроо ч сайн авч чадаж байгаа гэжээ. 

10.Элли Голдинг

Дуучин бүсгүй 2018 онд The Cut сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Бидний иддэг махан бүтээгдэхүүн ямар гаралтай, яаж бий болдгийг бүрэн ойлгосноос хойш мах идэх хүсэлгүй болсон. Үнэхээр шаардлагагүй л бол мах идэх хэрэггүй" хэмээсэн байна.


21
13
0
15
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна