“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нягтлан бодогч: Дуучин Д.Болдын “Эм Ди Өү” ХХК манайд түрээсийн өртэй

Админ
2021/03/22

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Дуучин Д.Болдын тухайд ХУД-ийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан гэсэн үг. Дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах үйл ажиллагаа дууссан” гэх мэдээллийг өгсөн билээ.

Харин дуучин Д.Болд манай сайтад өгсөн тодруулгадаа “Цагдуугийн байгууллагаас алдаатай материал гаргасан юм шиг байна лээ. Би хэн нэгэнд өргүй, реклам сурталчилгааны мөнгөө төлөөгүй гэдэг мэдээлэл нь худал. Тийм зүйл байхгүй. Би сураггүй алга болоогүй, оршин суугаа хаягтаа байгаа” гэсэн юм.Тэгвэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨАТҮГ-аас дуучин Д.Болдын “Эм Ди Өү” ХХК-ийг шүүхэд өгчээ.

Энэ талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨАТҮГ-ын нягтлан бодогч Д.Батболдоос тодруулахад “Хэний компанийг нь бид мэдэхгүй. Компанийнх нь нэрээр хоёр, гурван нэхэмжлэх гаргасан. “Эм Ди Өү” ХХК нь манайд түрээсийн өртэй юм. Бид дуучин Д.Болдын компани гэдгийг нь мэдээгүй” гэлээ.5839629 улсын бүртгэлийн дугаартай “Эм Ди Өү” ХХК нь улсын бүртгэлд хандаж холбогдох өөрчлөлтөө бүртүүлээгүй тул 2020 оны есдүгээр сарын 24-ний ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮГНЭЛТЭЭР ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙЖЭЭ.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна