Өөхөн тос “эргэн эрлээ“

Админ
2021/03/23

Нэг хэсэг хүний биед муу гэж үзэн хэрэглээнээсээ хасаад байсан өөхөн тосны тухай мэдээлэл (beef or mutton tallow) гарчээ

Эмч мэргэжилтнүүдийн хэлснээр өөхөн тос нь ханасан өөх, эрүүл мэндэд олон талын ач тустай хүнсний бүтээгдэхүүн гэж дүгнэсэн байна. Монголчууд малаасаа өөхөн тосыг гаргаж авдаг уламжлалт аргатай тосны хэрэгцээгээ өөхөн тосоороо бүрэн хангадаг байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд ханасан, ханаагүй тосны тухай мэдээллүүд хөвөрч өөхөн тосыг “муу” хэмээн гадуурхаад байсан билээ. Өөхөн тос зүрх судасны өвчинд нэрвэгдүүлж, таргалалтыг нэмж, чихрийн шижин зэрэг өвчлөлүүдийг нэмэгдэхэд хүргэдэг гэж “оношилсон” юм. Өөрөөр хэлбэл өөх тос,  зүрхний өвчин үүсгэдэг хэмээн нотолгоогүйгээр буруушаах болсон. Өөхөн тосонд хайрсан боорцог идэж өссөн монголчуудыг энэ мэдээлэл нь “шоконд” оруулсан гэхэд болно.

Тэгвэл өөхөн тос нь  амьтны гаралтай ханасан өөх ба цөцгийн тос, кокосны тосны холимогтой ижил хатуу бүтэцтэй. Ихэвчлэн үхрийн өөхнөөс гаргаж авсан нь ижил бүтэцтэй байна. Тухайлбал үхрийн өөхөн тосны 50% нь ханасан өөх, 42% нь ханаагүй, 4% нь олон ханаагүй өөхний хүчилтэй байдаг. Мөн сүвээний өөх, ялангуяа бөөрний өөх зэрэг дотор эрхтний цагаан өөхийг хайлуулж гаргаж аван зөв хадгалахад аюулгүй гэсэн байна.Өөхөн тосны холбоот линолейны хүчил, өөхний хүчлээр баялаг учир биеийн өөх шатааж, жин хасахад тустай аж. Бидний биеийн эсүүдийн бүрхүүлийн 50% ханасан өөхнөөс тогтдог бөгөөд өөхөн тосны ханасан өөхтэй бүтэц нь бараг ижил гэж бичжээ.

 Өөхөн тосны ашиг тус

  • Арьсны эсүүдийн гол бүтээгч бүтэц нь өөхний хүчил ба өөхөн тос нь А, Д, Е, К амин дэмээр баялаг учраас арьс нөхөн төлжихөд гол үүрэгтэй. Өөхөн тосыг арьсандаа түрхэх нь идсэнтэй адил үйлчилнэ.
  • Кето хоолны өөхний хоногийн хэрэгцээг өөхөн тосноос авах бүрэн боломжтой. Кокосны тос, цөцгийн тостой  адил хэрэглэнэ.
  • Өөхөн тос В төрлийн витамин, В12, селен, төмөр, фосфор, кали зэрэг эрдсүүдийн гол эх үүсвэр.
  • Бэлчээрийн малын махны өөхөн тос холбоот линолейны хүчил ихтэй тул хавдрын эсрэг үйлчилгээтэй.
  • Зүрх судасны өвчин, судасны хатуурал, зөнөгрөлөөс сэргийлэх зэрэг эрүүл мэндийн олон талын ач тустай гэсэн байна. эмээр баялаг учраас арьс нөхөн төлжихөд гол үүрэгтэй. Өөхөн тосыг арьсандаа түрхэх нь идсэнтэй адил үйлчилнэ.
  • Кето хоолны өөхний хоногийн хэрэгцээг өөхөн тосноос авах бүрэн боломжтой. Кокосны тос, цөцгийн тостой  адил хэрэглэнэ.
  • Өөхөн тос В төрлийн витамин, В12, селен, төмөр, фосфор, кали зэрэг эрдсүүдийн гол эх үүсвэр.
  • Бэлчээрийн малын махны өөхөн тос холбоот линолейны хүчил ихтэй тул хавдрын эсрэг үйлчилгээтэй.
  • Зүрх судасны өвчин, судасны хатуурал, зөнөгрөлөөс сэргийлэх зэрэг эрүүл мэндийн олон талын ач тустай гэсэн байна.  



24
0
1
13
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна