“Элизабет” хотхоноос унаж амиа алдсан эмэгтэйн нөхөр Б өмнө нь олон удаа эрүүлжүүлэгдэж байжээ

Админ
2021/03/24

Өнгөрсөн баасан гарагт БЗД-ийн 26-р хороонд байрлах “Элизабет” хотхоны 15 давхараас нэгэн эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг ихээхэн эмзэглүүлсэн.

Харин нөхөр болох Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учир эхнэр нь салсан байсан ч жил орчмын өмнөөс эхнэр дээрээ очдог болжээ.

Хэрэг гарсан өдөр талийгаачийн нөхөр согтуу байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд мөн л гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байж болзошгүй байна.Одоогоор талийгаачийн нөхөр болох Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулинд зааснаар “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйлчлэлийн дагуу хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байгаа аж. Б нь өмнө нь архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр есөн эрүүлжүүлэгдэж байсан гэх мэдээлэл бий.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна