Оюун санааны цэвэр ариун байдлын үндсэн зарчим

Админ
2021/03/24

1. "Гарын цэвэр ариун байдал." 

Энэ бол хэт ихийг авах хэрэггүй гэсэн үг юм. Энэ нь орлогын 40, аравны нэг буюу бусад хувиа шаардлагатай хүмүүст өг гэсэн үг.

2. "Чихний цэвэр ариун байдал." 

Энэ нь хүмүүсийг айлгасан, уурлуулаж бухимдуулсан, үймүүлсэн гэх мэт зүйлсийг сонсохгүй байх, мөн түүнчлэн муу муухай, хов жив, хоосон яриаг сонсохоос хамгаал гэсэн үг юм.

3. "Нүдний цэвэр ариун байдал."

 Энэ нь нүдээ үзэн ядалт, уур хилэн, атаархал, хүсэл тачаалаас хамгаал гэсэн үг юм.

4. "Амны цэвэр ариун байдал." 

Энэ нь таны амыг илүү дутуу хэт хэл ам, бүдүүлэг үг хэллэгээс хамгаал гэсэн үг юм. "Дуугүй байх нь алт юм."

5. "Бие, хувцасны цэвэр ариун байдал." 

Энэ нь бие болон хувцасаа ариун цэвэр байлгах гэсэн үг юм.

6. "Санаа бодлын цэвэр ариун байдал." 

Энэ нь сөрөг муу бодлыг толгойноосоо зайлуул гэсэн үг юм. Энэ нь өөрийгөө бүү өрөвдөж энхрийл гэсэн үг юм. Яагаад өөрийгөө өрөвдөж энхрийлэх болов? Гэрэлтсэн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд өөртөө урам өгсөн нь дээр биш гэж үү?

7. "Сэтгэл, зүрхний цэвэр ариун байдал." 

Энэ нь таны оюун санааныхаа өөдрөг сайхан байдлыг хайрлан хамгаалах, түүнийгээ бүү үл тоомсорло гэсэн үг юм. Хайрласныхаа хариуд юу ч бүү шаард. Хайр гэдэг өөрөө аз жаргал юм

Орчуулсан:Ebr Bulgan


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна