Иргэн Э-г дээрэлхэж, биеийг нь үнэлүүлдэг байсан уу?

Админ
2021/03/24

Өнгөрсөн амралтын өдөр нийгмийн сүлжээнд нэгэн бүсгүйг дээрэлхэж, хүч хэрэглэж буй бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Цахим орчинд түгсэн эмэгтэйчүүд нэгнээ дээрэлхэж байгаа гэх хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс олж шалгаж эхэлсэн. Уг бичлэгт иргэн Э-г дээрэлхэж байгааг тогтоосон" гэжээ. 

Дээрх хэрэгт холбогдуулан дөрвөн этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн бөичлэг хийсэн М, Н, О, М нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад тухайн эмэгтэйчүүд нийлж 17 настай Э-гийн биеийг үнэлүүлж байсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна