“Моннис” ХХК-ийн хашаанаас гранат олджээ

Админ
2021/03/25

Өчигдөр (2021.03.24) нийлэлийн СБД-ийн “Моннис” ХХК-ийн хашаанаас гранат олджээ. Тодруулбал, 11.00 цагийн орчимд “гранат байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирж, Зэвсэгт хүчний 084-р ангийн байлдааны зэвсэг аюулгүй болгох тасгийнхан очиж, аюулгүй болгожээ.

Урьдчилсан байдлаар сургалтын зориулалттай гранат байсныг тогтоон, шалгаж байгаа юм байна. Ямар учраас уг гранат тус газарт байсан гэгчлэн холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.


0
0
2
5
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна