Хожуу ойлгосон 10 зүйлс

Админ
2021/03/25

1. Гуниг бол хэлбэр, аз жаргал бол агуулга. Хэнийг ч хэзээ ч битгий үзэн яд. Хүн байхын утга учир бол муудсан ч аз жаргалтай байх.

2. Гадаад ертөнцөө гэрэлтүүлмээр байвал, дотоод хүнээ торд. Бие махбод, зүрх сэтгэлээ гамна. Дотоод үзэсгэлэн тодроод ирэхэд гадна байдал төгс төгөлдөр.

3. Холын зорилготой бай. Тууштай байдал, сахилга бат хоёрыг ягштал эзэмш.

4. Хэнд ч битгий 100% итгэ. Цаг хугацааны нугачаанд нөмрөг хэрэг болно. Хэн ч чамайг шатаж байхад ноцож байгаа гал руу үсчиж орохгүй. Ядаж итгэлийнхээ 30% -ийн өөртөө үлдээ.

5. Дурла, хайрла. Боловсролтой болтлоо битгий дурла биш харин ч боловсролтой болтлоо дурлалын амтыг ханатлаа мэдрээд ав.

6. Тархиа цэгцэл. Хэн ч үгүй ертөнцөөр аялмаар байвал ном унш. Хол сэтгэмээр байвал уртын зам, зузаан ном, сонгодог хөгжим гурвыг хослуул.

7. Эхэлсэн бол дуусга. Бодсон бол туршаад үз. Алдаа гаргах ёстой гэж битгий тэнэгт. Аливаа юмны тунгийн тааруул.

8. Диплом ихдэж, хүн чанар цөөрсөн цаг. Хүнийг боловсролоор нь биш хүн чанараар нь үнэл.

9. Зөв хүмүүсээр нөхөрлө. Сайн найз тэрбумтан болгох гэж хичээдэг бол муу найз тэрэг түрүүлэх гэж зовдог.

10. Амьдралын дүрэм хүлээн зөвшөөр эсвэл шанал. Бүх зүйл дуусдаг. Бүгд оноогдсон цагтаа ирээд буцдаг. Эцэстээ хайрлаж, хүндэлж байсандаа л талархаж үлдэнэ. 

Зохиогч: Д. Нуржан


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна