Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргаж, гэмтсэн нэг хүнийг яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ

Админ
2021/03/26

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 05:31 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:36 цагт очиход 6х10 метрийн хэмжээтэй 3 давхар орон сууцны 2 давхрын иргэн Б-ийн байрны тагт, гадна өнгөлгөөний хөсөнцөр, эд хогшил шатаж байсныг 18 минут ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт иргэн У /35 настай, эмэгтэй/- ийн нуруу гэмтсэн байсныг НЯТТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна