Өндөр харагдах 8 арга

Админ
2021/03/31

Өндөр туранхай харагдахыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Тэгвэл танд өндөр харагдах дараах найман зальтай аргыг танилцуулж байна.

1.Богино үс

Богино, тайрмал үс нь таны хүзүүг урт харагдуулна. 


2.Нэг өнгөөр дагнан хувцаслах

Нэг өнгийн хувцас өмсөх нь таныг өндөр харагдуулдаг байна. Тиймээс олон өнгө зохицуулахаас татгалзаарай.


3.Өндөр суудалтай юбка, өмд өмсөх

Цээж болон хөлний пропорцоо өөрчилснөөр илүү өндөр харагдах боломжтой. Тиймээс өндөр суудалтай өмд, юбка таныг урт хөлтэй харагдахад тусална. 


4.Өндөр өсгийт өмсөх

Мэдээж өндөр өсгийт чамайг өндөр харагдуулна. 


5.Шовх үзүүртэй гутал

Шовх хэлбэртэй гутал хөлийг хэвийн хэмжээнээс илүү урт харагдуулдаг. 


6.Жижиг хэлбэртэй цүнх сонго

Жижиг биетэй хүмүүсийг том цүнх илүү жижигхэн харагдуулдаг. Бие болон цүнх тань хоорондоо харьцуулагдах болно. Тиймээс авсаархан жижиг цүнх сонгоорой. 


7.Шагайгаа ил гаргах

Шагайгаа ил гаргаж харагдуулах өмд сонгосноор таны хөлийг илүү урт харагдуулна 


8.V хэлбэрийн захтай цамц өмсөх

V хэлбэрийн буюу гурвалжин захтай цамц сонгоорой. Энэ нь таны хүзүүг илүү урт харагдуулах болно.

 


32
24
0
26
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна