Хөвсгөлд дөрвөн удаагийн давтамжтай 3,6-5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Админ
2021/04/01

Хөвсгөл аймагт өчигдөр дөрвөн удаа газар хөдөлсөн тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өнгөрсөн сарын 31-ний өдрийн 08:01 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Мөн өдөр Ханх сумын Хороо багийн “Оёго” гэдэг газар 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Хороо багийн “Хачим” гэдэг газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Хороо багийн “Адуун” гэдэг газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна