Настай эмээд туслаж байгаад амиа алдсан харамсалтай түүх

Админ
2021/04/02

Энэ бол азгүйтлээр төгссөн сайн үйлсийн тухай зүрх шимшрэм түүх юм.

Ким Сон Үн хэмээх 19 настай оюутан цагийн ажлынхаа оройн ээлжээ дуусгаад гэрлүүгээ алхаж явжээ. Гэрлүүгээ алхаж байхдаа настай эмээтэй тааралдав. Тэр эмээ хүнд ачаа ачан тэрэгтэй өгсүүр өөд замд өгсөж байгааг анзаарсан тул сайхан сэтгэлт хүү түүнд тусламж үзүүлжээ.

Тэгээд тэр хоёр явган хүний гарцаар гарч байхад нэг машин хурдтай давхиж ирээд оюутан залууг мөргөжээ. Ослын дараа эмч нар тархи нь үхжсэн байна гэжээ. Удалгүй залуу нас барж аав нь түүний эрхтнүүдийг хандивлах хэцүү сонголтыг зөвшөөрсний ачаар 7 хүний амийг аварчээ.

Түүнийг нас барсны дараа түүний эгч нь манай дүү аавыг санхүүгийн хүндрэлээс гаргахын тулд цагийн ажил хийж байсан гэжээ. Түүнчлэн рестроны эзэн болох эцгийнхээ мөрийг дагаж хоол хийж сурахыг хүсдэг байсан гэжээ.

Харамсалтай осол 2018 онд болсон ч түүний ослын бичлэг одоо л олон нийтэд ил гарч олны анхаарлыг татаж байна.




0
0
0
1
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна