Кристиано Роналдо: Тиймээ, би агуу хөлбөмбөгчин. Гэхдээ энэ бол миний найзын тус

Админ
2021/04/03

Хамгийн сүүлийн шагнал гардуулах ёслолын үеэр Рональдо үг хэлэхдээ Альберто Фантрау хэмээх нэгэн найзыгаа дурсжээ. Тэрбээр "Тиймээ, би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Албертогийн ач тус юм" гэсэн байна.

Үзэгч фэйнүүд нь гайхаж түүнээс ноён Фантроу гэж хэн болохыг нь асуухад Роналдо "Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглодог байсан, Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм, тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэсэн.
Тэр өдөр бид 3-0 оноогоор хожил байгуулсан юм. Би эхний гоолыг оруулж, Альберто 2 дахь гоолыг оруулсан. Дараа нь 3 дахь гоол хүн бүрийг алмайруулсан. Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулан, хаалгачийг хуурч хоосон хаалга руу бөмбөг өшиглөх л үлдсэн байлаа. Тэр хооронд би түүний зүгт гүйж байсан юм. Альберто бөмбөгөө хоосон хаалга руу өшиглөж гоол хийхийн оронд бөмбөгийг над руу дамжуулж би гоол хийсэн. Ингэж л би Лисбоны Спортын Академид орсон юм. Тоглолтын дараа би түүнээс Яагаад ингэсэн юм бэ? гэхэд тэр "Чамайг надаас илүү сайн гэдгийг би мэднэ" гэж хариулсан" гэжээ.


Сэтгүүлчид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч Алберто Фантрауг олж уулзсан байна. Ингээд түүнээс Роналдогийн хэлсэн үнэн эсэхийг асуухад тэр “тийм” гэж хариулсан юм. Түүний хөлбөмбөгийн карьер энэ тэмцээний дараа дуусч, тэр цагаас хойш тэр ажилгүй хэвээр байв. Сэтгүүлчид түүний тансаг байшин, Мерседес машиныг хараад Альбертогоос ажилгүй хүн яаж ийм байшин, машинтай байж, тансаг сайхан амьдарч байгааг асуухад, “Энэ бол Роналдогийн бэлэг” гэж хариулжээ.

Бидний хэд нь Роналдо, Албертотой адил зүйлийг хийж байсан бол харин ч эсрэгээрээ бидний олонх нь энэ түүхийн эсрэг хувиа хичээж, талархал илэрхийлж чаддаггүй шүү дээ.
Бие биедээ тусалснаар бид гэр бүл болон найз нөхдийнхөө амжилтаар бахархах цаг ирэх болно.Харин амжилтанд хүрэхэд нь тусалсан хүмүүсийг бид хэзээ ч мартах ёсгүй. Хэн нэгний амжилтын нэг хэсэг байх нь ганцаараа амжилтыг эзэмшсэнээс чухал юм шүү. Нөхөрлөл тэрхүү амжилтыг авчралцсан хамгийн үнэ цэнтэй зүйл.


29
18
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна