Бөхчүүдийн зодоон дээр Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар байжээ

Админ
2021/04/04

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн гэх асуудал өчигдөр /2021.4.2/ үдэш гарсан.  Үүнтэй холбоотойгоор Н.Түвшинбаяр ХУД-ийн Цагдаагийн I хэлтэст байцаалт өгсөн.  Энэ хэрэг явдал ХУД-ийн 120 мянгатад байдаг "Их хуралдай" төвд болсон байна. Тэнд Булган аймгийн харьяат "MGT Mining LLC" компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффис байдаг аж. Өчигдөр тэнд хоёр бөхөөс гадна Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАТҮ-ын дарга О.Амартүвшин нар байжээ.  Ийм асуудал үүссэн учир О.Амартүвшин намынхаа арга хэмжээнд оролцоогүй бололтой.  Тэдний маргалдаан АН-ын даргын төлөөх сонгууль, мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын тодорхой ажилтай холбоотой байсныг эх сурвалж мэдээллээ.


Эх сурвалж: Polit.mn



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна