Туул гол орчмыг амралт, зугаалгын газар болгож тохижуулна

Админ
2021/04/04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа. Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна.


Хилчид ард иргэдэд учирч болох 9.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ

Монгол Улсын хилийн хэсэгт 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар байгалийн дагалдах баялаг ашиглах, агнуурын амьтан агнах, ашигт малтмал хайх, олборлох, хилийн зурвас, бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч үйл ажиллагаа явуулах хэлбэрээр 47 удаагийн 656 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэсэн. Мөн бэлчээрээр улсын хил давсан 8 удаагийн 97 тооны мал, шуурганд уруудаж, бэлчээрээр улсын хилд тулсан 79 удаагийн 14804 тооны малыг хилчид илрүүлж, ард иргэдэд учирч болох 9.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ. Монгол Улсын хилд нийт 14 хилийн боомт ажиллаж, 73 орны 189.935 зорчигч, 579159 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. 


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна