Шадар сайдын эхнэрийн асуудлын дараа ХӨСҮТ-ийн камерын "хард" алга болжээ

Админ
2021/04/05

Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн асуудлыг цахиур.мн сайтын сэтгүүлч Засгийн хуралдааны үеэр өөрөөс нь тодруулснаар олон нийтийн анхааралд хүрсэн билээ.

Сэтгүүлч З.Гантулга асуухдаа: "Танай хадам аав, ээж ХӨСҮТ-д халдвар авч, хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Харин танай гэр бүлийн хүн аавыгаа сахих нэрээр улаан бүс рүү орж тусгаарлагдахгүйгээр гэр лүүгээ шууд явсан байна. Ингэж болох юмуу" гэсэн юм. Хариуд нь Шадар сайд "дэглэм зөрчөөгүй" гэх тодорхой бус, булзааруулсан хариултыг сандран барин хэлээд өнгөрсөн. Энэ үйл явдал өрнөж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Засгийн хуралдааны шууд дамжуулалтыг үзээд сууж байсан иргэд цахим орчинд шүүмжлэн, шуугиж эхэлсэн.

Тэгвэл энэ үйл явдал өрнөсний дараа цагдаа, тагнуулын байгууллагаас хяналт шалгаж хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр ХӨСҮТ-ийн хашааны хяналтын камерын хард /санах ой/ алга болсон нь тогтоогджээ. 

Харин бид ХӨСҮТ-ийн камер өмнө нь хардтай байсан эсэхийг хэд хэдэн эх сурвалжаас тодруулахад: Гадна хашааны хаалганы дээрх камер хэвийн ажилладаг. Тухайн камерын бичлэгийг өмнө нь ч хэд хэдэн удаа хяналтын зорилгоор үзэж, шалгаж байсан. Өмнө нь бичлэг хэвийн хадгалагддаг байсан. Харин хард гэнэт алга болсон. Гэхдээ уг мэдээллийг нууцалж байгаа гэдгийг хэлэв. 

Эх сурвалж: Цахиур.мн


0
0
0
2
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.21
    2021/04/06

    Уул нь хэн ч гэсэн давуу байдлаа ашиглаж аав ээжийгээ асраж хамгаалалтгүй яахав яг ийм үед! Сайд дарга нар минь ард түмэн яагаад бухимдаад уурлаад байгааг ойлгох хэрэгтэй! Холоос ирээд аавтай нь уулзуулахгүй бүсгүй, ганцаараа айгаад ээжийгээ гээд байхад нь уулзуулахгүй охин, товчоон дээр ямарч тусламж авч чадаагүй ээж,гээд яриад байвал их юм байна Ард түмэндээ зарим үед туслаж уян хатан байлдаа нэг тушаал шийдвэр гаргачихаад өөрсдөө давуу эрх эдлээд ард түмнээ яс чангалаад байхаар ийм том асуудал үүсээд байна шүү дээ! Эрхэм эрх барьж байгаа дээд тушаалын та нар л хууль шийдвэрээ гууль болгоод байгааг хүмүүс ойлгож бухимдаж уурлаад б.а!

    Хариулах