ВИДЕО: Замын цагдаа гал түймрийн аюулаас дөрвөн хүний амийг аварчээ

Админ
2021/04/06

Өнөөдөр /2021.04.06/ 13.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн "Б"-ийн хашаанд шар өвс шатаж гал гарчээ. Иргэн Б гэртээ 2-6 насны 3 хүүгийн хамт байсан бөгөөд гэртээ байх зуур хүүхдүүд маань гал авч гарч тоглосон бололтой гэнэтхэн хашаагаар гал дүрэлзсэн гэх.

Тухайн айлын ойролцоо 361 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр өвс шатаж саарал утаа суунаглаж байгааг хараад очиж галыг түргэн шуурхай унтраажээ.

Тухайн гал гарсан айлд 3 хүүхэд өвөөтэйгөө, хажуу айлд нь 6 хүүхэдтэй айл байсныг алба хаагч хэлсэн юм. Хүчтэй салхилж гал маш хурдан тархаж байсан учир хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтрааж амжсан байна.

Хаврын улирал эхэлсэн хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд Та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна