Шадар сайд С.Амарсайхан “Хуц” гэж хэлээд бүлгийн хурлаас гарч явжээ

Админ
2021/04/07

Энэ долоо хоногийн даваа гарагт болсон УИХ дахь АНын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, АН-ын бүлгийн гишүүдэд хариулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан мэдээллийг голж бүлгийн хурлаасаа хөөжээ.Учир нь тэрээр “Эдийн засгийн хямрал Монголыг дуусгаж байна. Замын-Үүдийн авилгаас болоод нэг компани нэг машин гаргахад есөн сая төгрөгийн авилга төлж байна. Замын-Үүдээр өнөөдөр нэг ч машин гарахгүй байгаа. Хэвлэлийнхний амыг хаагаад яриулахгүй байна. Ингэж удаан явахгүй шүү” хэмээгээд С.Амарсайханыг бүлгийн хурлаасаа хөөж гаргажээ. Харин Шадар сайд С.Амарсайхан “Хуц” гэж хэлээд гарсан талаар эх сурвалж мэдээлжээ.



0
0
0
1
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна