УИХ-ын хоёр гишүүний туслахаас халдвар илэрлээ

Админ
2021/04/07

УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрч, батлагджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслах Г, О нараас илэрсэн байна.

УИХ-ын Тамгын газрын бүх  ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд  хамруулсан. Дээрх хоёр тохиолдол өчигдөр /2021.04.06/ батлагдсан байна. УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа юм.

Дөнгөж сая УИХ-ын Тамгын газраас "Ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил" гэсэн чиглэлийг өгсөн байна.

ЭМЯ-наас өнөөдөр /2021.04.07/ өгсөн 11:00 цагийн мэдээллээр  575  хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан тухай мэдээлсэн. Ингэснээр халдварын улмаас  нас баралт нийт 17 боллоо.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна