Таксины жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдээд, жалганд хаяж явсны улмаас осгож нас барсан байжээ

Админ
2021/04/07

Өнгөрсөн сарын 27-ны өдөр /2021.03.27/ 59 настай эрэгтэй Т гэгч нь хамтран амьдрагчийнхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг гэр бүлийнхэн нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтэст хандаж мэдэгдсэн байдаг.

Энэ дагуу цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж Т-г Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдалтайгаар олдсон юм.  

Уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач нь хувиараа такси үйлчилгээ эрхлэгч СХД-т оршин суух хаягтай 23 настай иргэн Д-ийн автомашинд согтуугаар суусан болох нь тогтоогдсон байна.Ингээд сэжигтэн Д-ээс анхны байцаалт, мэдүүлгийг авахад талийгаач автомашинд нь суугаад унтсан учир Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Тоосгоны гудамж дахь нэгэн жалганд орхиж, гар утсыг нь аваад ойролцоох барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Иргэн Т нь осгож нас барсан гэх урьдчилан дүгнэлт гарсан аж. Мөн эд, эсийн шинжилгээ хийгдэж байгаа талаар ШШҮХ-ээс мэдээллээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

 


Б.БЯМБАСҮРЭН

Эх сурвалж: isee.mn



0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна