Өсвөр насныхан үзэхэд тохиромжтой 5 кино

Админ
2021/04/07

Өсвөр нас гэдэг хүсэл мөрөөдөл, итгэл найдвараар дүүрэн хүний амьдралын хамгийн нандин үе байдаг. Энэ л насандаа бид хамгийн галзуу, хөгжилтэй бас гэгээлэг сайхан дурсамжийг бүтээдэг шүү дээ.  Гэхдээ өмнө чинь тулж ирэх олон сорилт бэрхшээлд бууж өгөхийн оронд харин ч  хүчирхэг, дайчин байх хэрэгтэйг бидний зөвлөх энэхүү кинонууд чамд сануулах болно.

  • “Sex Education”

"Netflix"-ийн алдартай цувралуудын нэг болох "Sex Education" гарсан даруйдаа л шуугиан тарьж, өсвөр насныхан болон залуусын дуртай цуврал болж чадсан. Уг цувралд өөр өөр төрлийн асуудалтай тулгарах олон хүний түүхийг үзэж болох юм. Өсвөр насныханд бэлгийн боловсрол ямар чухал болохыг, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, мөн өөрийгөө яаж танин мэдэж болохыг энэхүү киноноос үзээрэй.

  • "One Day"

Энэхүү кино Эмма, Декстер хэмээх хоёр найзын 20 жил үргэлжилсэн хайрын түүхийг өгүүлэх юм. Тэд их сургуулиа төгссөн өдрөө анх танилцаж, цугтаа үдшийг хамт өнгөрүүлнэ.Энэ өдрөөс хойш тэд сайн найзууд болж, жил бүрийн долоодугаар сарын 15-нд уулздаг болно. Тэдний хайрын түүх хэрхэн үргэлжлэх бол?

  • “Dead Poets Society”

Амьдралын утга учир гэж юу болох, урлаг, хүсэл тэмүүлэл бидний амьдралыг ямар гайхалтай болгож өгдгийг та энэ киноноос харах болно. Энэхүү кинонд гарах сургуулийн багш сурагчдаа нэгэн хэвийн байдлаа эвдэж, эрх чөлөөтэй, өөрсдийнхөөрөө сэтгэхийг ойлгуулна.

  • "The Edge of Seventeen"

Өсвөр нас үргэлж адармаатай, хүнд хэцүү, адал явдлаар дүүрэн байдаг. Хэрэв хамгийн сайн найз чинь нэг л өдөр ахтай чинь үерхэж эхэлснийг мэдвэл чи яах вэ? Яг л ийм ээдрээтэй явдал 17 настай Надин охинд тохиолдоно. Тэрээр энэ бүхнийг хэрхэн даван туулж байгааг "The Edge of Seventeen" кинонд хөгжилтэй, сургамжтай байдлаар харуулжээ.

"Midnight Sun"

Кэти Прайс охин генийн эмгэгээс болж бүхий л насаараа өдрийн нарыг харж чадалгүй өссөн бөгөөд нарны хэт ягаан туяанд хэдхэн хором болоход л үхлийн аюулд орох юм. Өсвөр насанд хүрсэн Кэтид гадаах ертөнц болоод найз нөхөд, үерхэл, хайр дурлал гэдэг үл танигдах нууц мэт санагдана. Нэг удаа тэр олон жилийн турш цонхны цаанаас ширтэж, нууцхан шохоорхож явсан Чарли Рийд хэмээх залуутайгаа танилцаж үдшийн цагаар уулздаг болох ба тэдний гунигт хайрын түүхийг хэрхэн төгсгөхийг уг киноноос үзээрэй. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна