“Tesla”-гийн хувьцааны үнэ огцом өслөө

Админ
2021/04/07

М.ХҮСЛЭН

“Tesla” компани 2021 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа зарлалаа. Үүний дараа цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хувьцааны үнэ таван хувиар өссөн байна гэж NASDAQ биржийн арилжаанаас эш татаж мэдээлэв. Албан ёсны мэдээгээр, хувьцааны үнэ 695.11 ам.доллар хүртэл өсжээ. Энэ үзүүлэлт өмнөх өдөртэй харьцуулахад 5.07 хувиар их аж. Уг өсөлтөд “Tesla”-гийн 2021 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайланг зарласан нь нөлөөлөв.

Тайланд дурдсанаар, энэ оны эхний гурван сард автомашины борлуулалт өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өссөн байна. Тодруулбал, нэгээс гуравдугаар сарын хооронд 184.8 мянган цахилгаан автомашин зах зээлд нийлүүлжээ. Ингэснээр тус компани микрочип болон бусад сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт тасалдсан ч үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн байна. Өмнө нь шинжээчид “Tesla” компани 177.8 мянган ширхэг цахилгаан автомашин худалдана гэж таамаглаж байв. Энэ оны нэгдүгээр улиралд 10 тэрбум ам.долларын орлоготой, 470 сая орчмын цэвэр ашигтай гарах нь.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна