Их Британи компаниудаа дэмжих зээлийн хөтөлбөр эхлүүлжээ

Админ
2021/04/07

М.ХҮСЛЭН

Их Британийн Засгийн газар өчигдрөөс цар тахалд нэрвэгдэж, хатуу хөл хорионы улмаас хүндрэлд орсон компаниудад туслах зорилготой зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг эхлүүлэв. Уг хөтөлбөрөөр нэг компанид дээд тал нь 10 сая фунт-стерлингийн (14 сая ам.доллар) санхүүжлилт олгох аж. 

Сангийн сайд Риши Сунакийн хэлснээр, 25 мянгаас 10 сая хүртэлх фунтыг компаниудад олгосноор цар тахлын улмаас зогсонги байдалд орсон эдийн засгийг сэргээнэ гэнэ.Энэхүү хөтөлбөрийг Британийн Бизнес банк удирдан зохион байгуулах бөгөөд арилжааны зээлдүүлэгчид болон Засгийн газраас 80 хувийн баталгаа гаргаж зээл олгох боломжтой. Энэ оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хүүг 14.9 хувиар хязгаарлана. Засгийн газар зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд 75 тэрбум фунт хуваарилахыг баталжээ.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна