Жинхэнэ хайр байдгийг батлах Холливудын хосууд

Админ
2021/04/07

Жинхэнэ хайр гэдэг зөвхөн үлгэрт л гардаг гэж хэлэх хүн олон. Үнэхээр тийм гэж үү? Тэгвэл та бүхэндээ өөрсдийн агуу, үнэнч хайраараа дэлхийн олон мянган хосуудад урам зориг өгч, үлгэр жишээ болж буй Холливудын шилдэг 10 хосыг танилцуулж байна.


Том Хэнкс, Рита Уилсон

Холливудын  алдарт хосуудын нэг болох Том Хэнкс, Рита Уилсон нар анх 1981 онд телевизийн шоуны үеэр танилцаж байсан бөгөөд 1988 онд гэр бүл болж олон сая үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн юм. Тэд саяхан ковидын халдвар авсан ч  өвчнийг хамтдаа даван гарчээ.

 

Жон Легенд, Крисси Тейген

Хөгжмийн ертөнцийн алдарт хос дуучин Жон Легенд, загвар өмсөгч Крисси Тейген нар бараг дөрвөн жил үерхсэнийхээ дараа гэр бүл болжээ. Хосууд хоёр  хүүхэдтэй бөгөөд нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй оролцож, бүх шүтэн бишрэгчдэдээ өөрсдийн амьдралаа дэлгэдэг. Мөн Жон Легенд 2013 онд гаргасан “All Of Me” дуугаа үзэсгэлэнт эхнэр Крисси Тейгендээ зориулж байсныг та мэдэх байх.

 

 Бейонсе, Жей Зи

Хөгжмийн салбарын нүүр царай болсон дуучин Бейонсе, Жей Зи нар бол Холливудын хамгийн аз жаргалтай хосууд юм.  Хосууд хэд хэдэн удаа хамтарсан уран бүтээл гаргаснаас гадна хамтдаа гайхалтай тоглолтууд хийж байсан билээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хувийн амьдралаа төдийлөн олон нийтэд хуваалцдаггүй байна.

 

Жастин Тимберлейк, Жессика Бил

Жүжигчин Жессика Бил, түүний алдартай нөхөр дуучин Жастин Тимберлейк нар саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Хосууд 10 орчим жил үерхэж гэр бүл болсон бөгөөд одоо аз жаргалтай амьдарч, хамтдаа цагийг сайхан өнгөрөөж байна.

 

Крис Хемсворт, Эльза Патаки

MCU-ийн “Avengers” киноны Thor-ийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Крис Хемсворт Испанийн жүжигчин Эльза Патакитай гэрлэжээ.Тэд анх 2010 онд танилцсан бөгөөд тэр жилдээ гэрлэж, одоо гурван хүүхдийн эцэг эх болсон. Хосууд олон нийтийн сүлжээнд нэлээд идэвхтэй байдаг бөгөөд тэдний амьдрал таныг жинхэнэ хайр байдаг гэдэгт  итгүүлэх нь дамжиггүй.

 

Жон Красински, Эмили Блант

Арван жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн Жон Красински, Эмили Блант нар хоёр хөөрхөн охины эцэг эх болжээ. Хосууд жил гаруй үерхсэн бөгөөд 2009 онд сүй тавьж, дараа жил нь Италийн Комо хотод хуримаа хийсэн. Үзэсгэлэнт хосууд олны анхаарлын төвд байх бүх зүйлээс хол байхыг илүүд үздэг.

 

Жорж Клуни, Амал Аламуддин

Холливудын хамгийн загварлаг, царайлаг оддын нэг Жорж Клуни 2014 онд өмгөөлөгч Амал Аламуддинтай гэр бүл болж, олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулсан. Хэдийгээр хосууд олон насны зөрүүтэй ч одоо хоёр хүүхдийн эцэг эх болж, хайр дурлалд нас чухал биш гэдгийг батлан аз жаргалтай амьдарч байна.

 

Даниэл Крейг, Рейчел Вейц

Харилцаагаа үргэлж бусдын анхаарлын төвд байлгахыг илүүд үздэг хосууд бол Даниэл Крейг, Рейчел Вайс. Тэд Жим Шериданы “Мөрөөдлийн байшин” уран бүтээлд хамтдаа ажиллаж байжээ. Олон жил найз нөхөд байсан хосууд 2010 оноос болзож эхэлсэн бөгөөд 2011 онд дөрвөн хүн л оролцсон хувийн ёслолоор гэрлэсэн юм. Тэд одоо 10 гаруй жил хамтдаа аз жаргалтай амьдарч  нэг охинтой болжээ.

 

Бенедикт Камбербэтч, Софи Хантер

Доктор Странж, Шерлок Холмс зэрэг дүрээрээ олонд танигдсан жүжигчин Бенедикт Камбербэтч театрын найруулагч Софи Хантертай гэрлэсэн билээ. Хосууд гэр бүл болохын өмнө 17 жилийн турш найзууд байсан гэдэг. Одоо тэд хоёр хүүхдийн эцэг эх болжээ.  Тэдний хайрын түүх олон хосуудад итгэл найдвар өгдөг.

 

Дэвид Бекхэм, Виктория Бекхэм

Spice Girls хамтлагийн дуучин байсан үзэсгэлэнт Викториа 1997 онд олон улсын хөлбөмбөгчин Дэвид Бекхэмтэй танилцсан бөгөөд тэр цагаас хойш романтик харилцаатай байж удалгүй гэр бүл болсон юм. Хосууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хайр сэтгэлээ гайхуулахаас хэзээ ч зайлсхийдэггүй бөгөөд одоо дөрвөн хүүхэдтэй 20 гаруй жилийн турш аз жаргалтай амьдарч байна.



 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна