ЦЕГ: УНТЭ-ийн цонхоор хүн унасан нь үнэн

Админ
2021/04/07

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор 34 настай эрэгтэй унасан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-ны 16:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл очсон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишиг мэдээлэл өгөхдөө "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн унасан гэх мэдээлэл ирсэн. Уг хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Тухайн иргэн эмнэлгийн хоёр давхрын цонхоор унасан бөгөөд ямар шалтгаанаар унасан гэдгийг нь тогтоогоогүй байна. Улмаар тухайн хүнийг ГССҮТ рүү хүргэсэн. Биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл алга. Тухайн үед камерын бичлэгт бичигдэж үлдсэн байна лээ. Хажууд нь өөр хүн байхгүй байсан" гэсэн юм.


Б.БЯМБАСҮРЭН


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна