Ганцаардал гэдэг зөвхөн ганцаараа байхад тохиолддог асуудал биш юм. Олны дэргэд байхад ч мөн ганцаардаж, бусад хүмүүс таныг үл ойшоож, хэн ч таныг ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрдөг. Ганцаардлыг тоолгүй орхисноор асуудал улам хүндэрч үүнийгээ дагаад таны эрүүл мэнд болоод сэтгэл санаанд маш том хохирол учруулах аюултай байдаг байна. Тэгвэл ганцаардлаас хэрхэн ангижрах мөн ганцаардсан үедээ юу хийж болох талаар бид танд дараах зөвлөгөөг бэлдлээ.
Шинэ хэл болоод шинэ ур чадварт суралцах нь танд бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт эрч хүчтэй магадгүй зарим тохиолдолд тайван мэдрэмж төрүүлнэ.
Ямар ч аюулгүй мэт санагдаж таныг тухтай байлгах ганцаардлын ханаа өөрөө нэвтэл. Хэдийгээр эхэндээ эвгүй байсан ч гэсэн хүнтэй ярилцахаас бүү татгалзаж байгаарай. Хэрвээ та үнэхээр бусдад нээлттэй байж, харилцан ярилцахад бэлэн гэдгээ харуулбал тэд бас таньтай тэгж харилцах болно.
Шинэ хүмүүстэй харилцаа тогтоож, өөрийгөө хамгийн сайхнаар гоён мөрөөдлийн болзоогоо хийгээрэй.
Бусад хүмүүст хэрэгтэй байгаа зүйлээр нь тусална гэдэг бол бусдын хэрэгцээг ойлгох бас өөрийнхөө муу бодлоос салахад туслах шилдэг арга юм.
Гүйх бол шинжлэх ухаанаар батлагдсан аз жаргалтай болгодог арга. 30 минут алхах хүртэл таны мэдрэмжийг сайхан тал руу нь өөрчилдөг болох нь батлагдсан юм шүү.
Гайхалтай аялалын төлөвлөгөө гаргах ч бас сайхан зүйл шүү. Нислэгийн тийз, буух буудал, идэх хоол болон хийх зүйлийг хайх нь ганцаардлаас гарах сайхан арга зам болдог.
Энэ нь хэрхэн ганцаардахаа болих вэ гэсэн ном унших тухай яриагүй юм. Харин оронд нь адал явдалт ном унш. Сайн номонд дотор орж, гол дүрийн баатрын амьдралаас мэдрэх нь таньд өөртөө итгэх итгэл авч ирэх болно.
Шинэ хүрээллийг бий болгохоос илүү хуучин найзуудтайгаа холбоо барьж, хамтдаа бүтээсэн нандин дурсамжийнхаа талаар ярилцах нь таныг ганцаардлын агуйгаас тань гаргаж болох юм.
Өхөөрдөм хөөрхөн нохой юмуу эсвэл муур өөр бусад гэрийн тэжээмэл амьтантай болох нь тэднийг сургах, хооллох гэх мэт асуудлуудыг амьдралд чинь нэмж идэвхгүй бараан амьдралын хэв маягаасаа салахад тусалдаг.
Хэрвээ та ганцаардлаас болж шаналж чухам юу хийх ёстойгоо үнэхээр мэдэхгүй байвал мэргэжлийн хүмүүсээс тусламж авч болох юм. Ингэснээр мэргэжлийн сэтгэл зүйч таны одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж, хэрхэн даван туулахад тань зөвлөгөө өгч туслах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна