Гардан тулааны шоу ба “Хаврын 17 үхэл”

Админ
2021/04/08

.ОРГИЛМАА

Уучлаарай, монголчууд аа. Ковидын цар тахлаар нэг хоногт дөрвөн иргэнээ алдаж энэ өвчний улмаас амиа алдсан иргэний тоо 17 болов. “Шинэ төрлийн коронавирус” гэгчийг дэлхийн хэмжээний цар тахал гэж ДЭМБ-аас зарласнаас хойш 397 хонож байна. Нэг жилийн өмнөх энэ өдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монгол Улс халдварын 13 батлагдсан тохиолдолтой байсан. Гэтэл энэ сарын 6-нд 831, 7-нд 575 хүнээс ковидын халдвар илэрч улсын хэмжээнд 12 мянга 226 тохиолдол бүртгэгдлээ. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын үед ядаж л “Төмөр зам, “Энхсаран” сувилал, Хар хархан тоглолт үзсэн иргэн Д” гэхчлэн голомтоо нэрлээд байсан бол одоо энэ өвчний голомтыг хэн ч тоочиж чадахгүй боллоо. Сүүлчийн найдвар болоод байсан ХӨСҮТ өөрөө голомт болчихоод байна.

Яагаад. “2020 оны арваннэг[1]дүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн ариутгагчаар ажилладаг эмэгтэйгээс халдвар илэрч ХӨСҮТ-дээ хэвтэж эмчлүүлсэн. Тэр эмэгтэй одоо тэндээ ажиллаж байгаа болов уу. Дахин өвчилсөн бол яах вэ. Тэнд 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд хэвтэж эмчлүүлсэн иргэн У нэг өрөөнд нэмэгдэж орж ирсэн тэрхүү ХӨСҮТ-ийн ариутгагчаас “Намайг эмнэлгээс гарахад миний хэрэглэж байсан хөнжил, гудас, дэрийг ариутгах уу” гэж асуухад “Үгүй, манайд тийм ариутгалын пункер байдаггүй” гэсэн. 

Би маш их гайхсан” гэж ярьсан нь баримтаар бий. Энэ байдлаасаа болоод ХӨСҮТ өөрөө голомт болох нь маш тодорхой байсан. Нөгөөтэйгүүр, Дарханаас илэрсэн анхны тохиолдол буюу 2-7 насны хоёр хүүхдийнхээ хамт ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмэгтэйг санаж байна уу. Тэр эмэгтэй “Миний хоёр хүүхдийг ХӨСҮТ гэдэг коронавирусийн голомтод 23 хонуулсан. Үнэхээр коронавирусийн халдвар хавьтсан ойртсон бүхнээс тусдаг бол надтай хамт нэг оронд унтаж, нэг аяганаас шахам хооллож байгаа миний хоёр хүүхдээс яагаад илрэхгүй байгаа юм бэ. Миний хоёр хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна” гэж өргөдөл гаргасан. 

Эмнэлгээс гармагцаа өмгөөлөгч аваад шүүхэд хандана гэж байсан. Тэдний араас хэн дахин хяналт тавьсан бэ. ХӨСҮТ-ийн шалгалтынхан болон дарга нарт үзүүлдэггүй хүйтэн өрөө, халуун хүйтэн усгүй, ус уухыг зөвлөдөг ч ус буцалгагчгүй, жорлон руугаа аягаар ус хутгаж бохирыг нь гүйлгэдэг, бохир гудастай тэр бүх байдал арилсан уу. Хэн шалгав. Арбидол гэдэг эмийг өдөрт гурван удаа, нэг удаа уухдаа хоёрыг давхарлаж уулгадаг, рентген зураг авахуулдаг, Lanavir өдөрт гурван удаа, витамин C өдөрт хоёр, витамин D өгдөг энэ жор өөрчлөгдсөн үү, эсвэл яг хэвээрээ юу. 

“Арбидол гэдэг эмийг google-ээс хайж үзэхэд Орост нэг хайрцаг нь 244 рублийн үнэтэй байдаг юм билээ” гэж өвчтөн ярьсан. Гэтэл өнөөдөр эмчлүүлж байгаа хүмүүс эдгээрээс өөр эмчилгээ хийлгэхгүй байгааг мэдээлж байна. Одоо юунд, хэнд найдах вэ. Энэ хооронд нялх биетэй ээжийг гэрийн шаахайтайгаар тусгаарлах байр руу зөөвөрлөсөн гэх асуудлаас үүдэн Засгийн газар огцорсон. Эрүүл мэндийн сайд гурав дахь удаагаа солигдсон ч нөхцөл байдал дордсоор байна. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 60 гаруй хонолоо. Хэдийгээр халдварын тохиолдол болон халдвар тээгч амиа алдах тохиолдол санаанд оромгүй, итгэхийн аргагүйгээр нэмэгдээд байгаа нь энэ өдрүүдэд болж байгаа боловч түүнээс өмнөх Засгийн газар юу хийв. 

Үр дүн, тусгал нь одоо харагдаж байх учиртай. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж үзлээ. Цар тахлын бүслэлтэд байж хориглон хамгаалах тулалдаан хийсэн. Одоо гардан тулалдаанд орж байна. Бидэнд вакцин алга. Ганц байгаа вакцин нь сахилга хариуцлага” гэхчлэн ярьж байснаа өнөөх вакцин буюу сахилга хариуцлагаа “аваад явчихсан”. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монгол хүн ковидын халдвараар амиа алдсанд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан юм шүү! Харин өнөөдөр 17 хүн амиа алдчихаад байхад уучлал гуйх байтугай шаардлага тавихаар “Хэн улстөржүүлээд байгааг мэдэж байгаа шүү” гэдэг УОК-ын даргатай боллоо. 

Түүнд олон нийтийн өмнө шаардлага тавих хүн хэн бэ. Яагаад АН-ыг эс тооцвол хэн ч хариуцлага нэхэхгүй байна вэ. Сөрөг хүчин болох Ардчилсан нам дөнгөж өчигдөр намын даргаа батламжиллаа. Улс төрийн маш “азгүй” нөхцөлд сахилга хариуцлагыг үл ярьдаг Засгийн газар, УОК[1]тойгоор өдөр бүр халдвар нэмэгдсэн том тоо, үхлийн статистиктай хий шогширсоор байна. Сайн тал нь вакцинтайгаа золголоо. Гэвч энэ нь цор ганц аврал биш. Ийнхүү энэ хавар ковидоор амиа алдсан 17 дахь үхлийн мэдээг хүлээн авч маргааш юу болохыг таашгүй дахин хөл хориондоо орохоор зэхэж байна даа. 

 Аль аль талаас дэмжин, хүнд үеийг хамтдаа даван туулахаар зорьж байгаа ч харилцагч, хэрэглэгчдийн эрэлтийг буцаад хуучин үеийн түвшинд аваачтал цаг хугацаа нэлээд шаардагдахаар байна. Үүнийг товчлон туулах дөт зам бол яах аргагүй технологийн шийдэл байх нь гарцаагүй бөгөөд бид банкныхаа харилцагчдынхаа ихэнх асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэхээр зорих болсон. Нөгөө талаас ногоон бизнесийг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагууд хаа хаанаа хөхүүлэн дэмжих замаар гэгээлэг ирээдүйг бүтээх боломжтой гэдгийг дэлхий нийтэд ковид маш сайн ойлгуулж өгсөн болов уу. Сорилт бүхэн боломжийг дагуулдаг, 

“Ковид-19” ч гэсэн биднийг технологид суурилсан ногоон хөгжилрүү тэмүүлж байгааг зөв болохыг улам бататгаж өглөө. -Ногоон бизнесийг дэмжиж ажиллана гэдгээ та илүү тодруулаач, энэ тал дээр Худалдаа, хөгжлийн банк ямар дорвитой бодит алхамуудыг хийх вэ? -ХХБ гэж ярихаас өмнө хэзээнээс, яагаад ногоон хөгжлийн асуудал ярих болов, үүнд олон улс хийгээд монголчууд хэр анхаарал хандуулж ирсэн талаар товч мэдээлэл өгье. Аж үйлдвэржилт эрчимтэй хөгжсөн 1800 оноос хойш дэлхий нийтээр эдийн засгийг хөгжүүлэхэд байгаль орчинд учирч болох эрсдэлийг тооцолгүй явж ирсэн. 

Нөгөө талаас эргээд байгаль орчны асуудал, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засагт ямар сөрөг үр дагавар авчрахыг мөн тооцдоггүй байжээ. Гэтэл өнөөдрийн өндөрлөгөөс эдийн засгийн, байгаль орчин хоёр хоорондоо нягт хамааралтай болохыг нийтээрээ харж байна. Уламжлалаараа бол Монгол[1]чууд бид шиг байгальтайгаа зохицон амьдрардаг улс дэлхийд ховор билээ. Гэтэл манай улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, гачиг, зуд, хүчтэй салхи, шуурга, үер усны аюулт үзэгдэл тохиолдох нь элбэг болсон. Саяхан л гэхэд Дундговь аймагт байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурга болсоны улмаас есөн хүн амь насаа алдлаа. Өвлийн улиралд жил бүр дунджаар 1-2 сая мал хорогддог.

 Цаашилбал нийслэл Улаанбаатар хотод нэлээд ноцтой үерүүд болж айлын гэр, хашаа нурж хог хаягдал, бохиртойгоо урсан хотын хөрсийг бохирдуулсаар байна. Усны нөөцийн хомстол бол бидний өмнө тулгарч буй хамгийн ноцтой, шийдлээ хүлээсэн нэн тэргүүний асуудал билээ. Энэ мэтчилэн эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн уялдаа холбоог нягт хангах зорилгоор олон улсын түвшинд олон шинэ бодлого, санхүүгийн эх үүсвэр, шинэ бизнесийн стандарт загварууд гарсаар байна. НҮБ[1]ын хүрээнд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилт, мөн дэлхийн анхны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын Гэрээ гэсэн хоёр том бодлогын баримт бичгийг баталсан. 

Аль алийг нь НҮБ-ын гишүүн орнууд хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн 110 гаруй улс, Япон, Солонгос бүр БНХАУ хүртэл 2050, 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаараа саармаг улс болохоо зарласан. Түүнээс гадна дэлхийг дамнасан том компаниуд байгаль орчинд ээлтэй бизнесийн загварт шилжиж байна, электрон автомашины үйлдвэрлэл хүчээ авч байна, бидний сайн мэдэх жишээ бол Тесла машины үйлдвэр. Дэлхийн зах зээл дэх ногоон бондын хэмжээ 2020 онд 1 их наяд ам.долларт хүрсэн бол 2023 он гэхэд 2 их наяд ам.доллар болж өсөх төсөөлөлтэй байна. Энэ нь дэлхийн хүрэн эдийн засаг ногоон руу эргэлт буцалтгүй шилжиж эхэлсний бодит илрэл болов уу. 

Худалдаа хөгжлийн банкны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгж[1]лийн 17 зорилтуудын 4-г нь тусгайлан авч үзэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнд Чанартай боловсролыг дэмжих, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн 4 зорилт багтдаг юм. Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөр нь авч үзвэл банк санхүүгийн салбар нь байгаль орчин, нийгмийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон эдийн засгийг бүтээхэд жинтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байгаа. Иймд манай банк НҮБ-н Уур амьсгалын ногоон сангийн Монгол дахь үндэсний итгэмжлэгдсэн байгууллагын хувьд ногоон банк болохоор тууштай ажиллана 

-Тэгэхээр танай банк ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэсэн үг үү?

 -Яг тийм. 2020 онд ХХБ-ны үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой болж, бид хамт олноороо өнгөрсөнөө эргэн дүгнэж, ирээдүйн зорилгоо томёолсон билээ. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд харилцагч нартайгаа хамтран Монгол улсын хөгжлийг түүчээлж ирсэн, цаашид ч тэмүүлсээр байх нь гарцаагүй. Ингэхдээ манай орны хөгжил цэцэглэл, сайн сайхан ирээдүйд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж, Монгол улсыг тогтвортой хөгжилд хөтлөгч банк болох томоохон зорилгыг тавьсан юм. 

Энэхүү стратеги зорилгын хүрээнд банкны бодлого, бүтэц зэрэг шинэчлэгдэхээс эхлээд харилцагчидад очих бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хүртэл өөрчлөгдөж байна. Энэхүү өөрчлөлт, шинэч[1]лэлийн хамгийн гол тулгуур нь ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА тэмүүлэх явдал юм. ХХБ нь дараагийн 30 жилд бүх талын оролцоог хангаж, хамтын үнэ цэнийг бий болгосон байгаль орчин, нийгэм , эдийн засаг гээд бүх талаар үр ашигтай бизнесүүдэд ногоон санхүүжилтийг олгон, дэмжин ажиллана. Мөнгөний эх үүсвэрүүд ногоон болж, өртөг нь буурч байна. Нөгөө талдаа залуу үеийн хэн маань минамилист, технологид суурилсан амьдралын хэв маягтай болж хэрэглээ нь илүү ухаалаг болж байна. Тэгэхээр бизнесийн салбар маань энэхүү хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх шаард[1]лагатай юм. - Ногоон бизнесүүд гэдэгт ямар бизнесүүдийг хамруулж ойлгох уу. Хэдий хэмжээний санхүүжилтийг, хэзээнээс эхэлж олгох боломжтой вэ.

 Зээлийн хүү бусад бизнесийнхээс ялгаатай юу?

 -Бид цаашид ногоон зээлийг энгийн зээлийн адил өргөн хүрээнд бүх салбарт, бүх харилцагч нартаа таатай нөхцөлөөр олгохоор зорьж байна. 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг тогтвортой, ногоон хөгжилд нийцсэн үйл ажиллагаанд олгох зорилттой ажиллаж байна. Ногоон бизнес гэхээр санхүүгийн хувьд өгөөж багатай, өртөг зардалтай байсан үе өнгөрч байна. Технологи хурдацтай хөгжиж өртөг нь харьцангуй буурч нөгөө талдаа ногоон санхүүгийн эх үүсвэрийн зардал бага болж байгаа нь бизнест харин ч олон талын үр ашигтай болж ирж байна. 

Санхүүгийн хувьд ч, байгууллагын нэр хүнд, бизнесийн тогтвортой байдалд ч гээд давхар давхар эерэг нөлөөтэй. Хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэрийн хувьд манай банк 2020 онд НҮБ-ын харьяа дэлхийн уур амьсгалын хамгийн том сан болох Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болж, нэг удаадаа 50- 250 сая ам.долларын хөнгөлөлттэй ногоон санхүүжилтийг, 40 хүртэлх жилийн хугацаатайгаар харилцагчиддаа олгох боломжтой болсон. Энэ бол Монгол улсад олгож буй асар том боломж юм. 

ХХБ-ны хувьд байгаль орчин, нийгмийн асуудлыг шинэлэг байдлаар шийдвэрлэсэн бизнесүүдийг санхүүжүүлж хамтран ажиллахад нээлттэй байна. Барилгын хувьд ус, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй будаг, материал ашигласан, бүр цаашлаад усаа дахин ашигладаг, гаднаа ногоон байгууламжтай, явган хүний замтай байх гэсэн гэх мэт ерөнхий шаардлагатай. Нарийвчилбал : 

1. Байгалийн нөөц болох эрчим хүч, усны хэмнэлттэй технологи, үйлдвэрлэл, 

2. Үер ус, салхи шуурганд тэсвэртэй дэд бүтэц, байгууламж барих, 

3. Усалгаатай газар тариалан эрхлэх, 

4. Ой мод үржүүлэх, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг тогтвортой бизнесийн үйл ажиллагаанд ногоон зээлийг олгоно. Харин иргэддээ эрчим хүч[1]ний хэмнэлттэй бараа бүтээг[1]дэхүүнүүд, эко-жорлон, агаар цэвэршүүлэгч, эко-авто машин, унадаг дугуй худалдан авах, эко-аялал хийх зэрэгт ногоон зээлийг олгох боломжтой. Иргэдэд зориулсан ногоон зээлийн зарим бүтээгдэхүүнийг бид shoppy.mn -тай хамтран цахимаар олгож эхэлсэн. Ногоон хөгжилд тэмүүлсэн хэн бүхэн манай банканд хандаарай гэж хүсье. 

ХХБ-ны Гүйцэтгэх Захирлын Тэргүүн Орлогч О.Банзрагч: МАНАЙ БАНК НҮБ-Н УУР


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна