Э.Эмүжин: Хийл хөгжим бол миний зүрх сэтгэл

Админ
2021/04/08

Д.БЯМБАСҮРЭН

Ээлжит “Шинэ танил” буландаа хийлч Э.Эмүжинг урилаа. Тэрбээр Монгол Улсын консерваторын хийл хөгжмийн X ангид суралцдаг бөгөөд гадаад, дотоодын олон тэмцээнд амжилт гаргаж буй залуу хөгжимчин юм. 

-Анх хэдэн настайдаа хийл хөгжим тоглож сурсан бэ? 

-Багаасаа урлагт дуртай байсан болохоор аав ээж маань хөгжмийн сургуульд явуулахаар шийдсэн юм. Тэгээд зургаан настайдаа Монгол Улсын консерваторт элсэж орсон. Тухайн үед элсэлтийн шалгалтаас хоцроод дараа жил болъё гэж байтал МУК-ын нэг багш “Хүүхэд аваагүй байгаа. Юу ч гэсэн очоод үз” гэж зөвлөснөөр анх сургуульдаа орж байсан түүхтэй. Түүнээс хойш тасралтгүй суралцсаар 10 жил болсон байна. 

-Хэцүү бэрхшээлтэй зүйл цөөнгүй биз? 

-Мэдээж, хэцүү үе олон. Ерөөс хөгжим, спортоор хичээллэхэд хүнээс тэвчээр хатуужил их шаард[1]даг. Ялангуяа, хийл хөгжим тоглож сурахад хэцүү зэмсгийн тоонд ордог. Гэхдээ шантрахгүйгээр өөрийгөө дайчлан суралцвал ой тогтоолт, ачаалал даах чадвар, зорилгынхоо төлөө тууштай байх зэрэг олон сайхан чанар суулгадаг. Тиймээс хөгжим сурах гэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд удаан хугацааны турш тууштай байж сурах учраас сэтгэлзүйгээ бэлдэж очоорой. Мөн авьяасаас гадна хөдөлмөр чухал шүү. 

-Ямар ая тоглох дуртай вэ?

 -Манай сургалтын системд ихэвчлэн гадаад дуунууд тусгагдсан байдаг. Тэр дундаас удаан хугацаанд давтаж, чадвар шаардсан бүтээл гэвэл “Tchaik[1]ovsky-meditation”, “Tchaikovsky-vi[1]olin concerto”,“Sarasate-zugeuner[1]weison”, “Hubay-Carmen” зэргийг нэрлэнэ. Монгол дуунаас завтай үедээ сонирхлоороо ноотыг нь оруулж тоглодог. Мөн би СТА Д.Жаргал багшийн удирдлагад суралцаж байгаад одоо Д.Галбад[1]рах багшаасаа суралцаж байна. Багшийн маань эмхтгэсэн хоёр цуврал ном бий. Тус номын ноотоос сурч, тоглодог.

 -Ололт, амжилт арвин байх? 

-Алив зүйлийг хичээн[1]гүйлэн сурвал амжилт ойрхон бий. Анх АНУ-д зохиогддог “Crencendo” тэмцээнд II байр эзлээд “Carnegie hall” театрт тоглож байсан. Дараа жил нь ОХУ[1]ын “Найдал” тэмцээн, Чех улсад зохиогддог “Kocian” нэрэмжит уралдаанд тус тус III-р байр эзэлсэн. Дараа нь хоёр удаа тусгай байр эзэлсэн гэх мэтчилэн олон тэмцээнүүд амжилттай оролцсон. Тэр дундаа хамгийн том тэмцээн бол “Чайковский” байсан. 16-17 насныхан оролцдог тэмцээнд анх 11 настайдаа оролцсон юм. Харин хоёр дахь удаагаа оролцохдоо шүүгчийн нэрэмжит шагнал хүртсэн. -Эмнэлэгт хэвтэж буй хүмүүст хийл тоглож өгдөг байсан юм билээ. 

-Энэ тухайгаа яривал?

 -Тийм ээ. Хоёр жилийн өмнө Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал цахим хуудсаар маань дамжуулан “Эмнэлэгт хэвтэж буй хүмүүст хийл тоглож өгөх боломжтой юу” гэх санал тавьсан. Өмнө нь, эмнэлэгт хөгжим тоглодог соёл байгаагүй учраас хүмүүс их гайхдаг юм билээ. Тэгээд “Толгой өвдөж байсан, зүгээр боллоо”, “Сэтгэл сайхан болчихлоо” зэргээр талархлаа илэрхийлсэн. Хөгжмөөр дамжуулан бусдад баяр баясал бэлэглэх үнэхээр сайхан мэдрэмж. 

-Хийл хөгжмийг нэг зүйлтэй зүйрлээч гэвэл? 

-Хийл бол миний хувьд юутай ч зүйрлэшгүй зүйл. Арван жилийн хугацаанд уйлах, инээх, шантрах, баярлах зэрэг амьдралын олон өнгийг мэдрүүлсэн. Хийл хөгжим бол миний зүрх сэтгэл. Түүнээс гадна зураг зурах, дуулах, бүжиглэх зэрэг урлагийн бүхий л зүйлд дурладаг учраас урлаг миний хувьд маш том орон зай. 

-Мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцахгүй юу?

 -Цаашдаа сургуулиа амжилт[1]тай төгсөөд гадаадад сурах бодол бий. Хамгийн том мөрөөдөл маань чадварлаг хөгжимчин болох. Энгийн сонсогдож болох ч аливаа зүйлийг чадвар болгоно гэдэг маш их цаг, хөдөлмөр зарцуулдаг шүү дээ. Ганц хөгжим гэлтгүй бүхий л талаар өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.


0
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна