М.Тулгатыг АН-ын даргаар батламжлав

Админ
2021/04/08

М.Тулгатыг АН-ын даргаар батламжлав Ардчилсан нам хоёр хуваагдаж, тус тусдаа намын даргаа тодруулаад байна. Өнгөрсөн долоо хоногт АН[1]ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан тэргүүтэй хүмүүс ээлжит бус их хурлаа хийж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжилсан. Тэгвэл өчигдөр АН[1]ын дарга асан С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд намынхаа XI ээлжит бус их хурлаа Хандгайтад зо[1]хион байгуулжээ. 

Тус их хурлаар М.Тулгатыг Ардчилсан намын даргаар батламжилсан бөгөөд хуралд нийт 800 орчим гишүүн цахимаар болон биечлэн оролцсон байна. Ардчилсан намын XI ээлжит бус их хурлаас намын даргаар батламжилсан М.Тулгатын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх аж. Ийнхүү АН хоёр даргатай боллоо. 

Улсын Дээд шүүх хэнийг нь хууль ёсны дарга эсэхийг эцэслэн шийднэ. АН-ын XI ээлжит бус их хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар оролцжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна