С.Зориг агсанд Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргав

Админ
2021/04/08

С.Зориг агсанд Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргав Ардчилсан нам 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд анхдугаар их хурлаа хийж, үүсгэн байгуулагдсаны 31 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсанд улсын баатар цолыг нэхэн олгох санаачилга гаргаснаа дуулгав. 

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Их Монгол Улсыг байгуулагч Чингис хаан гэдэг шиг, Ардын хувьсгалын удирдагч Сүхбаатар жанжин гэдэг шиг, Ардчилсан хувьсгалын удирдагч Зориг баатар гэж бид яагаад дуудаж болохгүй гэж. Бид бүгд цул болохгүй бол Монголын ард түмний эрхэд аюул учрах цаг үе болж байна. Замын уртад тасарсан үзэл сонирхол нэгт нөхдөө нэгтгэж намаа бүтэн болгохыг уриалж байна. 

Намаа бүтэн болгохын тулд чадах бүхнээ хийнэ. С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санал дэвшүүлж байна. Тэр бол Ардчилсан үзэл санааны баатар нь байсан. Түүнгүйгээр эр зоригоор дутсаар ирсэн. Дараагийн жилүүдэд бас зоригоор дутахгүйн тулд түүнд баатар цолыг нөхөн олгох нь зүйтэй” гэлээ. С.Зориг агсанд Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгад иргэдийг нэгдэж, гарын үсгээ зурахыг уриалсан юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна