Чипний хомстол технологийн компаниудад яаж нөлөөлөв

Админ
2021/04/08


Дэлхий дахинаа хагас дамжуулагч буюу чипний хомстол үүсэж автомашин, ухаалаг гар утас, тоглоомын консол зэрэг бүх технологийн нийлүүлэлтэд хүндрэл учруулаад байна. Дээрх асуудал энэ оны хоёрдугаар хагаст үргэлжлэх магадлалтай талаар компаниуд мэдэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь хувьцааны үнэлгээнд цохилт болох нь. Автомашин үйлдвэрлэгчид: Чипний хомстол үүсэж, цар тахал даамжрах эрсдэл нэмэгдсэнээр хурдтай өсөж байсан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцаа дээд түвшин байсан үеэс 14 хувиар унажээ. 

“Vol[1]vo” болон “Nio” үйлдвэрлэлээ түр зогсоох талаар мэдээлснээр хувьцаа нь 7-4.8 хувиар тус тус унав. Японд “Renesas Electronics” гэх томоохон автомашины чип нийлүүлэгчийн үйлдвэрт гал гарсны улмаас “General Motors” 6.7, “Toyota” 6.1 хувиар тус тус унав. Утас, цахилгаан хэрэгслийн салбар: “Apple”-ийн хувьцаанд хомстлын мэдээлэл нөлөөлөөгүй. Хувьцаа нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 5 хувиар өсжээ. 

Хомстлоос болж ирэх улирлын өсөлт удаашрах магадлалтай сургаар “Xiaomi”-ийн хувьцаа 4.4 хувиар уруудсан. Цахилгаан хэрэгслийн эрэлт их байгаа нь компаниудад үнээ өсгөх боломжийг олгож байгаа “сайн” мэдээтэй байна. “Leno[1]vo”-гийн ашигт ажиллагаа буурсан ч хүмүүс гэрээсээ ажиллаж эхэлснээр эрэлт огцом нэмэгдэж хувьцааны үнэ нь өнгөрсөн наймдугаар сараас хойш хоёр дахин өслөө. “Sony” 2021 онд “Play[1]station”-ий эрэлтээ гүйцэд хангаж чадахгүй талаар мэдээлсэн ба өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хувьцаа нь 8.2 хувь унаад байна.

 “Samsung”-ийн хувьд чип үйлдвэрлэлийн бизнест нь ашигтай байгаа ч бусад бүтээгдэхүүнд нь сөргөөр нөлөөлж шинэ загварын “Galaxy Note” утсаа гаргахгүйд тулжээ. Чип үйлдвэрлэгчид: Нөгөө талд чип үйлдвэрлэгчдэд ашигтай байгаа бөгөөд цаашид ч ашиг орлого өндөр байх төлөвтэй байна. Гэхдээ энэ ашиг нь хувьцааны үнэд хэр нөлөөлөх нь тодорхойгүй байна. 

Он гарсаар Европт “Infineon Technologies” 12, “STMicroelectronics” 5., АНУ-д “Texas In[1]strument” 15, “NXP Semiconductors” 25, “ON Semiconductor” 24 хувийн өсөлттэй байна. “Taiwan Semiconductor Manufacturing Co” бүрэн хүчин чадлаараа ажиллаж он гарсаар 11 хувийн өсөлт үзүүлээд байна. Чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид: Чип үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэх, улс орнууд дотоод аюулгүй байдлаа харгалзан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг арга хэмжээ авч тоног төхөөрөмжид бүгд шуурч байна.

 “Applied Materials”-ийн ханш хоёр нугарч, “Lam Re[1]search”-ийн ханш 77 хувь өсжээ. Мөн “ASML Holdings” 74 хувийн өсөлт үзүүлэв. “TSM” 2021 онд 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдээд байгаа бол “Intel” үйлдвэрлэлд томоохон хэмжээгээр хөрөнгө оруулах төлөвлөгөө танилцуулсан байна. БНХАУ-д эрэлт их байгаа ч дотоодод автомашины чип үйлдвэрлэх туршлага багатай зэрэгцээд геополитикийн асуудлууд нэмэгдэж чипний хомстол 10 гаруй жил үргэлжилж магадгүй байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна