“Forbes” сэтгүүл дэлхийн баячуудын жагсаалтаа шинэчиллээ

Админ
2021/04/08

 "Forbes" сэтгүүл дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг 35 дахь жилдээ гаргаж буй. Жагсаалтыг урьдын адил "Am[1]azon" компанийг үндэслэгч Жефф Безос тэргүүлэв. Түүний хөрөнгө жилийн дотор 64 тэрбум ам.доллароор нэмэгдэж 177 тэрбумд хүрсэн байна. Түүний дараа 126.4 тэрбумаа 151-д хүргэсэн Илон Маск орлоо. Өнгөрсөн мягмар гарагт түүний "Тесла" компанийн хувьцааны үнэ өссөн нь түүнийн халаасыг зургаан тэрбум ам.доллароор зуузатгажээ. 

Тансаг зэрэглэлийн 70 брэндийг нэгтгэсэн группийн захирал Бернар Арногийн хөрөнгө 74 тэрбумаар нэмэгдэж 150 тэрбум ам.долларт хүрэв. Дээрх гурван эрхмийн дараа “Microsoft”-ийн Билл Гейтс 124 (+26), “Facebook”-ийн Марк Цукерберг 97 (+42.3), “Berkshire Hathaway”-ийн зөвлөлийн тэргүүн Уоррен Баффетт 96 (28.5), “Oracle”-ийн Ларри Эллисон 93 (+34), “Google”-ийг үндэслэгчид Ларри Пейж ба Сергей Брин 91.5 (+40.6), 89 тэрбум ам.долларын (+39.9 тэрбум) хөрөнгөтэйгээр жагссан байна.

 Дэд бүтцийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд компаниудаас авах татварыг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санааг “Amazon” корпорацын тэргүүн, дэлхийн хамгийн баян эрхэм Жефф Безос дэмжжээ. “АНУ-ын засаг захиргаа дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгааг бид дэмжиж байна. “Amazon” корпорац татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжих болно” хэмээн тэрбээр онцлов. 

Дэд бүтцийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөнд аж ахуйн нэгжүүдийн татварын хэмжээг 21-28 хувьд хүргэж нэмэгдүүлэхийг тусгажээ. Үүнээс гадна татвар төлөхөөс зугтах замаар олсон ашгаа гадаад руу шилжүүлэх боломжийг олгосон бүх цоорхойг арилгахыг Жо Байдены засаг захиргаа зорьж байгаа аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна