Л.Энхсайхан: Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат ганц бий

Админ
2021/04/08

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас дархлаажуулалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Вакцины хоёр дахь тунг хэзээнээс тарьж эхлэх вэ. Хоёр тунгаа хийлгэж, дархлаа тогтсон хүмүүс халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах вэ?

 -“Астра Зенека” вакцин хийл[1]гэсэн хүмүүс найман долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 15-наас хоёр дахь тунгаа хийлгэж эхэлнэ. Харин “Синофарм” вакцины хоёр дахь тунг энэ сарын 20-ноос хийж эхлэх бөгөөд иргэд эхний тунгаа хийлгэсэн газартаа очиж дараагийн тунгаа хийлгэх юм. Хэрэв ажлаар хөдөө явсан эсвэл хөдөөнөөс хотод ирсэн бол эрүүл мэндийн байгууллагатайгаа ярилцаад байгаа газартаа хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой. 

-Мэс засал хийлгэсэн хүн дархлаажуулалтад хамрагдаж болох уу?

 -Цул эрхтэн болох бөөр бо[1]лон элэг шилжүүлэн суулгасан хүмүүсийг Нэгдүгээр эмнэлэг, ХСҮТ-ийн хяналтад дархлаажуулж байна. Дараагийн шатны вакцины нийлүүлэлтээр өвдөг, үе шилжүүлэн суулгасан иргэдээ хамруулна. -Улсын хэмжээнд уушги орлуулагч аппаратын хүрэлцээ хэр байна вэ. Хүндэрсэн хүмүүст аппарат хүрэлцэж байна уу? -Улсын хэмжээнд амьсгалын аппарат 900 гаруй байгаа. Харин уушги оруулагч аппарат ганц бий. Эмчлүүлж буй хүмүүс ээлжээр аппаратад орж байна. -Вакцин хийлгэсэн 700 гаруй хүн халдвар авсан.

-Цаашид вакцин хийлгэсэн хүн халдвар авахгүй байх гэсэн баталгаа алга. Энэ нь дархлаажуулалтын явцад нөлөөлөх үү? 

-Дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй. Хоёр дахь тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Тиймээс иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Улаанбаатарт хотод халдварын нөхцөл байдалд хүндэрч байгааг анхаараарай.

 - Ойрын хавьтал болж тусгаарлагдсан тохиолдолд вакцин хийлгэж болох уу? 

-Тусгаарлалтын хугацаа дуусах хүртэл дархлаажуулалтад хамрагдах хугацаагаа хойшлуулна. -Монгол Улсад дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. 

-ДЭМБ-ын зүгээс зөвшөөрөл өгөөгүй вакциныг яагаад хийж байгаа юм бэ? 

-Халдварын тоо хурдтай нэмэгдэж байгаа учраас ард иргэдээ дархлаажуулалтад маш шуурхай хамруулах шаардлага тулгарсан. Гэхдээ вакцины чанар, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй. Халдвараас хамгаалах хоёр арга байдаг. Нэгдүгээрт, био бэлдмэл буюу вакцинаар хамгаалах. Хоёрдугаарт, эмийн бус аргаар сэргийлдэг. Хэрэв халдвар авчихвал айж сандралгүй, хоол ундаа сайн идэж, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Манай улсад халдвар авч байгаа иргэдийн 90 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж, мөрдөх нь хамгийн чухал. 

-Гэрээр эмчлүүлж, тусгаар[1]лагдаж байгаа иргэд хугацаагаа дуусгахаар хаана хандах вэ? 

-Шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрийн батлагдсан тохиолдолд тухайн хүний хүсэлтийг харгалзан, гэрт нь арав хоног тусгаарлана. Тусгаарлалтын хугацааг дуусгах шийдвэрийг хяналтын эмч гаргана. Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад байх нөхцөлийг үнэлж, арван хоног тусгаарлана. Халдвар бүртгэгдсэн бүс нутгаас халдвар бүртгэгдээгүй бүс нутагт зорчиж буй иргэнийг гэрийн тусгаарлалтад долоо хоног байлгана. Харин гадаадаас ирсэн иргэд коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн эсвэл халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн гэх нотлох баримттай бол гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлана.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна