Европын эмийн агентлаг: “Аstrazeneca” вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг

Админ
2021/04/08

“AstraZeneca” вакцин цус бүлэгнүүлдэг болохыг Европын эмийн хяналтын алба тогтоосон байна. Энэ тухай өнгөрсөн мягмар гарагт “Франс пресс” агентлаг “Twit[1]ter” хуудсаараа мэдээлжээ. “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа яагаад цусны бүлэгнэл үүсдэг нь одоогоор ойлгомжгүй байна” хэмээн тус байгууллагын вакцин хариуцсан захирал Марко Кавалери хэлжээ. 

Үүний өмнө тэрбээр Италийн “Il Mes[1]saggero” сонинд ярилцлага өгөхдөө, “AstraZeneca” вакцин болон цусны бүлэгнэлийн холбоог ойрын хугацаанд агентлаг батална гэсэн аж. Мөн өнгөрсөн мягмар гарагаас Их Британийн эмнэлгийн зохицуулах байгууллага “Astra[1]Zeneca” вакцины ашиглалтыг хязгаарлах асуудлыг авч үзэж буйгаа мэдээлсэн. 

Их Британийн долоон иргэн уг вакциныг хийлгэсний дараа үүссэн судас бөглөрөлтөөс болж амиа алджээ. Вакцины дараа уушгины судас бөглөрөн нэг эмэгтэй нас барсны дараа Нидерландад энэ сарын 2-ноос эхлэн “AstraZeneca” вакциныг хоригложээ. Тус улсад тарилгын дараа 25-65 насны таван эмэгтэйд судасны бөглөрөл үүсэж, цусны улаан бөөм цөөрсөн нь тогтоогджээ. 

Европын холбооны гишүүн орнуудад гуравдугаар сарын 22-ны байдлаар “AstraZene[1]ca” вакцин тариулсан 14 хүн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан. Эдгээр хохирогчдод бүгдэд нь CVST (Cerebral Ve[1]nous Sinus Thrombosis) хэмээх ховор тохиолддог тархины цусны бүлэгнэл үүссэн аж. 

Түүнчлэн нас барсан хүмүүсийн ихэнх нь залуу болон дунд насны эмэгтэйчүүд байжээ. Цусны бүлэгнэл үүсгэж байна гэх шалтгаанаар Европын 10гаруй улс өнгөрсөн сард “AstraZeneca” вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахаас татгалзсан билээ. Харин Европын эмийн агентлаг болон ДЭМБ-ын зүгээс тус вакциныг аюулгүй гэж дүгнэсний дараа дархлаажуулалтдаа үргэлжлүүлэн ашиглах болсон юм. 

Гэхдээ Канад, Герман зэрэг улс энэхүү вакциныг тодорхой насны хүмүүст хийхээс татгалзсан хэвээр байна. “AstraZeneca” вакцин цусны бүлэгнэл үүсгэж буй шалтгааныг илүү тодруулахын тулд өсвөр насныханд хийх туршилтаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Их Британид хийж буй туршилтад оролцохоор 300 гаруй сайн дурынхан бүртгүүлээд байжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна