“Zoom” ТУХН-ийн орнуудын төрийн байгууллагад бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй

Админ
2021/04/08

Америкийн “Zoom Video Communications” компани өөрийн дистрибьюторуудад хандаж Орос болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) гишүүн орнуудын төрийн байгууллага болон компаниудад онлайн хурал хийх үйлчилгээгээ зарахыг хориглов. 

" Коммерсантъ" сонинд бичсэнээр, “Zoom” Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуульд программ хангамж нийлүүлэхээс татгалзсан “Micro[1]soft”-ын шийдвэрийг дагахаар болжээ. Үүнээс болж эхний ээлжид “Zoom” үйлчилгээг авдаг дунд сургууль болон их, дээд боловсролын байгууллагууд хохирно гэж хэвлэлд онцолсон байна. 

ОХУ болон ТУХН-ийн нутаг дэвсгэрт “Zoom”-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг "РайтКонф" компани өнгөрсөн сарын 31-нд түншүүддээ хандаж “Zoom Video Com[1]munications Inc”-ийн төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн борлуулах эрхээ хасна гэдгээ мэдэгдсэн. 

2020 онд цар тахлын улмаас хэрэглэгчид алсаас ажилладаг, суралцдаг болж эхэлснээр видео хурлын зах зээл 2.5 тэрбум рубль хүртэл өсөж, “Zoom” ОХУ-д хамгийн алдартай корпорацын үйлчил[1]гээ үзүүлдэг компани болсон аж. Түүний дараа “TrueConf”, гуравт “Skype” жагссан байна. "Коммерсантъ" сонин төрийн худалдан авалтын цахим хуудаснаас 2020 онд “Zoom”- ийн бүтээгдэхүүн үйлчил[1]гээг ашиглах 40 тендерийг илрүүлжээ. 

“Zoom”-ийн үйл[1]чилгээг авсан байгууллагын дотор Москва хотын инженер[1]физикийн хүрээлэн, Оросын Хүмүүнлэгийн их сургууль, Алтайн улсын их сургууль зэрэг олон их, дээд сургууль байна. Шинжээчдийн тооцоолсноор, “Zoom” компанийн ашиг орлогын хэмжээнд Оросын эзлэх хувь нэг хувиас хэтрэхгүй аж. Үүнийг Оросын зах зээлийн төвөгтэй байдал, хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд бэрхшээлтэй байх зэрэг хүчин зү


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна