Ангараг гарагийг зорих NASA-гийн нислэг хойшлогдов

Админ
2021/04/08

Америкийн сансрын агентлагийн (NASA) “Ingenuity” нисдэг тэрэг энэ сарын 8-нд Улаан гарагт нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Гэхдээ уг нислэг тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон байна. 

Ангараг гарагт илгээх “Ingenuity” нисдэг тэрэг энэ сарын 11-нээс өмнө болохгүй гэж NASA-гийн хэвлэлийн алба мэдэгдсэн аж. Нисдэг тэрэг Ангараг гарагийн хасах 90 хэм хүртэл доошилдог анхны хүйтэн шөнөөс эсэн мэнд үлдсэн гэнэ. 

Эхэндээ ердөө 1.8 кг-ын жинтэй “Ingenuity” нисдэг тэрэг “Perseverance”-ийн дотор байсан. Дараа нь “Ingenu[1]ity” Ангараг гарагийн аппаратаас салж, Езерогийн тогоонд газардсан. “Perseverance” төхөөрөмж болон “Ingenuity” нисдэг тэрэгтэй “Atlas V” пуужин тээвэрлэгч 2020 оны долоодугаар сарын сүүлчээр Кейп Канаверал дахь сансрын буудлаас хөөрсөн. Өнгөрсөн хоёрдугаар сард “Perseverance” Ангарагт бууж, анхны зургаа газар руу илгээсэн аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна