Цар тахлын улмаас тивийн Аваргад монголын ганц Жүдоч оролцож байна

Админ
2021/04/08

М.ХҮСЛЭН

Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо явагдаж байна. Тэмцээнд Австрали, Бахрейн, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кирибати, Кувейт, Кыргызстан, Ливан, Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикстан, Таиланд, Тонга, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен гэсэн 31 орны тамирчид зодоглож буй. Ази, Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн жүдоч 700, мөнгөн медаль хүртвэл 490, хүрэл медаль зүүвэл 350 чансааны оноо авна. 

Энэ удаагийн тивийн аваргад манай улсаас ганц жүдоч оролцож байна. Тодруулбал, манай тамирчдыг эрэгтэйчүүдийн 81 кг-д Саид Моллаей Монгол Улсыг төлөөлж барилдана. Тэрбээр Израил улсад бэлтгэл хийн, Бишкекийг зорьсон бөгөөд халдвар авсан Монголын жүдогийн шигшээ багтай Гүрж улсад бэлтгэл хийгээгүй аж. Тэмцээнд Монголын талаас нийт 16 тамирчин оролцох байсан ч таван тамирчнаас “Ковид-19”-ийн халдвар илэрсэн учир багаар нь хассан байна. 

Монголын жүдочдын хувьд Гүрж улсад бэлтгэл хийж байхдаа халдвар авсан гэв. Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний сугалаа явагдсан ч манай тамирчид сугалаанд оролцоогүй. Үүний дараа дэлхийн чансаанд дээгүүрт бичигдэж яваа Монголын шигшээ багийн жүдочид халдвар авсан мэдээлэл ил болов. Шигшээ багийн таван тамирчин эхлээд вирусийн халдвар авсан нь тодорхой болсон бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны мэдэгдсэнээр бусад тамирчинд ч халдвар тархсан аж. 

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос "Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ.

 Гэвч Ташкентын “Их дуулга” тэмцээний дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэл хийх үеэр зарим тамирчнаас “Ковид-19”-ийн халдвар илэрч, Тбилисийн “Их дуулга”-д бүтэн багаараа оролцож чадаагүй. Халдвар илрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож, хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэн багаараа гуравдугаар байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлсэн. 

Тбилист манай таван тамирчнаас тэмцээний өмнөх өдөр халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. “Ковид[1]19”-ийн халдвар илэрсэн манай баг Антальягийн “Их дуулга”-ыг өнжөөд, Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв. Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид уг тэмцээнд оролцох боломжгүй боллоо. 

Учир нь, шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Монголын шигшээ багийнхны хувьд “Токио-2020” олим[1]пын эрхийн Казаний “Их дуулга”, “Будапешт-2021” ДАШТ хүлээж байна" гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Коронавирусийн нөхцөл байдал сайнгүй, тэр тусмаа өндөр ачаалал авч, бэлтгэл хийдэг тамирчид, спортынхонд маш хүндээр тусаж мэдэхээр байна. 

Жүдо бөхийн шигшээ багийнхны хувьд Монголд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалт эхлэхээс өмнө олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан байсан тул вакцинд хийлгэж чадаагүй байсан. Одоо ойрын өдрүүдэд Монголд ирж, журмын дагуу тусгаарлагдана. Хэсэг хугацааны дараа дахин олимпын эрхийн оноо олгох тэмцээнд явна. Энэ хооронд тамирчдын бэлтгэл доголдох, халдвар авсан тамирчдын биеийн байдалд өөрчлөлт орох магадлалтай гээд анхаарах асуудал олон байна. Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эхний өдөр Хятадын баг медалийн тоогоор тэргүүллээ.

ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД: 

ЭРЭГТЭЙ 60 кг. 

1. Наохиса Такато (Япон), 

2. Ян Юун Вэй (Тайвань), 

3. Ли Ха Им (БНСУ), Айбэк Уулу (Киргиз) 

66 кг. 

1. Сардор Нурилаев (Узбекстан), 

2. Ан Баул (БНСУ), 

3. Елдос Жумаканов (Казахстан), 

Ким Лим Хван (БНСУ) ЭМЭГТЭЙ 48 кг. 

1. Ли Янан (БНХАУ),

 2. Абиба Абужакынова (Казахстан), 

3. Гулнур Муратбаева (Узбекистан), Лин Чен Хао (Тайвань) 

52 кг.

 1. Пак Да Сол (БНСУ), 

2. Диёора Келдиорова (Узбекистан), Лин Хуан (Тайвань), 

Сита Кадамбоева (Узбекистан) 

57 кг. 

1. Лу Тонжуан (БНХАУ), 

2. Ким Жи Сү (БНСУ), 

3. Севера Нишанбаева (Казахстан), Нилуфа Эрмаганбетова (Узбекистан)



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна