Чөлөөтийнхөн Алматы хотыг зорилоо

Админ
2021/04/08

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо заллаа. Казахстаны хуучин нийслэлийн Балуан Шолакын нэрэмжит спорт цогцолборт энэ сарын 9-11-нд “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн болно. 

Үүний дараа залгуулаад энэ сарын 13-18-нд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болно. Олимпын эрхийн тэмцээнд манай улсыг төлөөлж дараах бөхчүүд хүч үзнэ. Үүнд: 

эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар Алматы хотын дэвжээнд өрсөлдөнө. Тэгвэл эмэгтэйчүүдийн төрөлд 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Б.Болортуяа, 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 76 кг[1]ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар олимпын эрхийн төлөө зодоглоно. Мөн сонгомол барилдааны 60 кг-д М.Даваабанди хүч үзнэ. Жин бүрд эхний хоёр бөх олимпын эрхээ авна. 2019 онд Нур-Султанд болсон ДАШТ-ээс С.Батцэцэг, Т.Тулга нар эрхээ авсан тул тэдний жинд манайхаас тамирчин оролцохгүй. Энэ удаа бусад 10 жин, сонгомлын нэг жинд өрсөлдөнө.

АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧИД:

ЭРЭГТЭЙЧҮҮД: 57 кг: 

Занданбудын Занабазар 61 кг: Батсайханы Нэмэхбаяр 65 кг: Сармандахын Билгүүн 70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн 74 кг: Занданбудын Сумьяабазар 79 кг: Дамжингийн Батзул 86 кг: Пүрэвжавын Өнөрбат 92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл 97 кг: Чинбатын Алтангэрэл 125 кг: Доржхандын Хүдэрбулга

ЭМЭГТЭЙЧҮҮД: 50 кг: 

Нандинцэцэгийн Анударь. 53 кг: Ганбаатарын Отгонжаргал 55 кг: Мөнхболдын Дөлгөөн 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг 59 кг: Баатаржавын Шоовдор 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа 65 кг: Зоригтын Болортунгалаг 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа 72 кг: Энхбаярын Цэвэгмэд 76 кг: Найгалсүрэнгийн Загардулам


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна