Залуу ширэн бээлийтнүүд ДАШТ-д оролцоно

Админ
2021/04/08

Боксын залуучуудын үндэс[1]ний шигшээ багийн тамирчид Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Польш улсыг өнгөрсөн долоо хоногт зорьсон. Манай залуу ширэн бээлийтнүүд тэнд хамтарсан бэлтгэл хийж байгаа. Боксын залуучуудын ДАШТ энэ сарын 11-24-нд Польшийн Киельч хотын “Hala Legionow” спорт цогцолборт болно. 

Залуучуудын ДАШТ 2020 оны арваннэгдүгээр сарын 2-9-нд Польшид явагдах байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ. Тиймээс Олон улсын сонирхогчдын боксын холбооноос энэ жилийн тэмцээнд өнгөрсөн жил орох ёстой байсан тамирчдыг нас хэтэрсэн ч оруулахаар шийдвэрлэсэн. 

Тэмцээнд 2002 оны нэгдүгээр сараас 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн тамирчид оролцож болно. Монголын багаас эрэгтэйчүүдийн 52 кг-д Энхзоригтын Сүхбат, 57 кг[1]ын жинд Баярсайханы Алтантулга, 60 кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ, 69 кг-ын жинд Асхарын Жандос нар ДАШТ-д нударга зөрүүлнэ. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Даваазоригийн Номин-Эрдэнэ, 51 кг-д Алтанбекийн Хулан, 57 кг-ын жинд Төгсжаргалын Номин[1]Эрдэнэ, 60 кг-д Ганзоригийн Бадмаараг нар тус тус хүч үзэх аж. Харин Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Төмөрхуягийн Чулуунтөмөр, Жамантайн Еркин, Түндэвийн Ганзориг нар ажиллаж байгаа. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор 66 орны 487 тамирчин мэдүүлэг өгчээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна