Реал Мадрид” ялалт байгууллаа

Админ
2021/04/08

Аваргуудын лиг. 1/4 шигшээ.
Эхний тоглолт
“Реал Мадрид” (Испани)-
“Ливерпуль” (Англи) - 3:1 (2:0)
Гоол: Винисиус Жуниор, 27 (1:0).
Асенсио, 36 (2:0). Салах, 51 (2:1).
Винисиус Жуниор, 65 (3:1).
“Реал” (Мадрид): Куртуа, Начо,
Менди, Эдер Милитау, Модрич,
Кроос, Каземиру, Бензема, Васкес,
Асенсио (Вальверде, 70), Винисиус
Жуниор (Родригу, 85).
“Ливерпуль”: Алиссон, Робертсон,
Александр-Арнолд, Филлипс, Озан
Кабак (Шачири, 81), Вайналдум,
Фабинью, Кейта (Тиагу Алькантара,
42), Салах, Мане, Жота (Роберту
Фирмину, 81).
Предупреждения: Мане, 39.
Васкес, 49. Тиагу Алькантара, 56.
Александр-Арнолд, 83.
Шүүгч: Брих (Герман).
Мадрид хот. “Альфредо ди
Стефано” цэнгэлдэх хүрээлэн.

 Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн УЕФА-гийн Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд уржигдар шөнө явагдлаа. Хөгшин тивийн ногоон талбайд хоёр сонирхолтой тоглолт болов. Аваргуудын лигийн 13 удаагийн түрүүтэй, Испанийн алдарт Эзэн хааны “Реал Мадрид” баг өөрийн талбайдаа Английн шилдэг клуб болох “Ливерпуль”-ийг 3:1-ээр буулгаж авлаа. 

“Реал”-ын Винисиус Жуниор Английн багийн хаалганд хоёр гоол оруулсан бол, “Ливерпуль”-ийн нэр төрийн ганц бөмбөгийг Египет довтлогч Мохамед Салах хийлээ. Хоёр багийн хариу тоглолт дараа долоо хоногийн пүрэв гарагт Англид болно. Тоглолтын дараа хоёр багийн дасгалжуулагчид сэтгэгдлээ хэлэв. “Ливерпуль”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп “Эхний тоглолтдоо лав бид Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдэхээр хэмжээнд байж чадсангүй. 

Бидний оруулсан нэг гоолоос өөр хэлэх ганц сайн тал нь гэвэл эхний тоглолт юм даа. Бид өнөөдөр тааруухан тоглосноор өрсөлдөгчийнхөө ажлыг хөнгөлж өглөө” гэв. Харин “Реал”- ын дасгалжуулагч Зинедин Зидан “Өнөөдөр хожсондоо баяртай байна. Сайн ч тоглолоо. Би багийнхаа тоглогч бүрээр бахархаж байна. Гэвч баярлах болоогүй, хариу тоглолт гэж бий.

 Хоёрдугаар үед “Ливерпүүл” ердөө ганц л удаа хаалга руу цохисон нь гоол болчихлоо. Винисиус гоол оруулсан нь их чухал” хэмээжээ.

“Манчестер Сити”
(Англи)-“Борусси Дортмунд”
(Герман)-2:1 (1:0)
Гоол: Де Брейне, 19 (1:0).
Ройс, 84 (1:1). Фоуден, 90 (2:1).
“Манчестер Сити”: Эдерсон,
Уокер, Стоунс, Жоау Канселу,
Рубен Диаш, Гюндоган, Де
Брейне, Эрнандес, Фоуден,
Махрез, Бернарду Силва
(Габриэл Жезус, 59).
“Борусси Дортмунд”: Хитц,
Хуммельс, Аканджи, Морей
(Менье, 81), Ройс, Эмре Жан,
Рафаэл Геррейру, Дахуд
(Дилэйни, 81), Беллингем, Холанн,
Кнауфф (Рейна, 63).
Шар хуудас: Эмре Жан, 30.
Беллингем, 37.
Шүүгч: Хацеган (Румын).

Манчестер. “Этихад” цэнгэлдэх хүрээлэн

Шөвгийн наймын өөр нэг тоглолт Английн “Манчестер Сити” болон Германы “Борусси Дортмунд”-ын хооронд боллоо. Английн баг өөрийн талбайдаа өрсөлдөгчдөө 2:1-ээр буулгаж авав. Пеп Гвардьола Манчестерийн багийг тав дахь улиралдаа дасгалжуулж байна. 

Энэ хугацаанд тэрбээр “Манчестер Сити”-тэй Английн Премьер лигт гурван удаа түрүүлсэн ч, Аваргуудын лигт олигтой амжилт үзүүлэхгүй байгаа. Нэг ч удаа хагас шигшээд шалгарч чадаагүй. Өнгөрсөн улиралд шөвгийн наймд Францын “Лион”-д ялагдсан. Энэ жил Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарах эсэх нь энэ сарын 15-нд Германы Дортмунд хотод болох хариу тоглолтоор шийдэгдэнэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна